"iLoveMe" төслийн хүрээнд бүтээсэн "Ертөнцийн өнгө" киног үзээрэй
Зориг сангийн дэргэдэх "Залуу манлайлал" хөтөлбөрийн 13 дахь үеийн залуусын "iLoveMe" хэмээх төслийн хүрээнд бүтээсэн "Ертөнцийн өнгө" богино хэмжээний киноны нээлт өнгөрсөн сарын 23-нд Тэнгис кино театрт болсон.
Киноны нээлтийн үеэр киноны зохиолч, продюсер Б.Буянбат хэлэхдээ "Энэхүү кино маань хорт хавдартай хүмүүсийн сэтгэл санааг дэмжих, бусад хүмүүст энэхүү өвчний талаар мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэхэд туслах зэрэгт хувь нэмэр оруулахын тулд бүтээгдсэн. Тиймээс ч бид мэргэжлийн түвшинд хийхийг зорьсон учир "Lanz Film" студийн хамт олонтой хамтарч ажилласан.
iLoveMe төслийн гол зорилго нь хорт хавдрын эсрэг тэмцэхэд хувь нэмэр оруулах, сэтгэлийн эрч хүчийг өгөх зорилготой байсан. Бид мэдээллийн зуунд амьдарч байгаа учраас бичлэг, инфографик болон богино хэмжээний киногоор дамжуулан хорт хавдрын эсрэг тэмцэхийг зорьсон.
Тус төслийн хүрээнд цугларсан хандиваараа /3.3 сая төгрөг/ ХСҮТ-д нэн яаралтай хэрэгтэй байгаа хүүхдийн яаралтай тусламжийн хайрцаг, утлагын аппарат бэлэглэсэн байгаа. Ингээд бидний бэлтгэсэн богино хэмжээний киног хүлээн авч үзнэ үү" гэв.
"Ертөнцийн өнгө" богино хэмжээний кино
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
