Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хонины цэцэг өвчин гарсан 17 сум, дүүрэг хорио цээрийн дэглэмтэй байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 4 сарын 18
www.ikon.mn
Зураг зураг

Он гарсаар нийт зургаан аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон, 3,640 хонь өвчилсний 3,006 хонийг устгалд хамруулсан байна.

Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоогоод байгаа аж. 

Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар таван аймаг нийслэлийн  17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэмтэй байгаа юм.

Хонины цэцэг өвчний эхний цуврал вакциныг гуравдугаар сарын 13-ны өдөр Төв, Говьсүмбэр аймаг, нийслэл хотод хүргүүлж 374.5 мянган хонь вакцинжуулалтад хамруулан 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж дуусчээ. 

Дараагийн цуврал вакциныг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймгуудад нийт 450 мянган тун вакциныг хуваарилан хүргүүлээд байгаа аж. 

Цэцэг өвчний вакциныг Биокомбинат ТӨААТҮГ-т захиалан, бэлтгүүлж байгаа бөгөөд цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 51.2 хувьтай үргэлжилж байна.