Ардчилсан намын ҮЗХ-ны хурал ирэх Бямба гарагт буюу энэ сарын 16-нд болно.
Тэгвэл ИЗНН-ын Үндэсний хорооныхон мөн энэ өдөр “Корпорэйт” зочид буудлын хурлын танхимд хурлаа хийхээр товложээ.
Энэ удаагийн хурлаар сонгуульд эвсэл байгуулан оролцохоор Хөдөлмөрийн үндэсний нам, МҮАН, Эх орон намуудаас тус намд ирүүлсэн саналын талаар хэлэлцэх гэнэ.
Түүнчлэн сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж.
Харин МАН-ын Бага хурал энэ сарын 18-нд болох бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөр, МАХН-тай эвсэх, нэгдэх асуудлыг ярилцах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!