Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнийн говьд БУГА НУТАГШИЖ БАЙНА

З.Санжаа, iKon.mn
2016 оны 4 сарын 8
iKon.MN
 

Монгол Алтайн нурууны хамгийн урд үзүүр, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байх Гурван сайхан ууланд нас бие гүйцсэн эр, эм хоёр буга байдаг, тэдгээр нь ойролцоогоор найм орчим жил амьдарч байгаа гэсэн нутгийн иргэдийн яриа байдаг аж. Гэтэл энэ яриа үнэн болж батлагдсанаар барахгүй бүл нэмэх болсон байна. 

Учир шатлгааныг тодруулбал Гурван сайхан ууланд бие биетэйгээ уулзаагүй, тусдаа нутагшсан эр, эм хоёр буга амьдарч байгааг нутгийн иргэд олж мэдсэн байна. Түүгээр ч барахгүй эр бугын эвэр унасан байхыг олж авч зургийг нь авчээ.

 
 

Эл яриаг баталгаажуулахын тулд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Х.Түмэндэлгэр нутгийн иргэдийн туслалцаатайгаар согооны байрлалыг тодорхойлж гэрэл зураг авч баталгаажуулж авснаар тухайн нутагт буга согоо нутагшуулах ажил ийн эхэлсэн аж. 

 

Харин өнөөдөр уг ажил биелэлээ олж бие гүйцсэн 10 бугыг Гурвансайхан ууланд нутагшуулахаар авчирсан байна.

Гэрэл зураг, видео бичлэгийг Өмнөговь аймгийн Facebook хуудас, Х.Түмэндэлгэрийн Facebook хуудас , Д.Мшигсүрэнгийн Facebook хуудас -наас ашиглав.

 

Говь нутагт идээшиж, өсөн үржих болтугай.

Posted by Өмнөговь on Friday, April 8, 2016