Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУВРАЛ II: Орон орны домог үлгэрээр аялахуй

МОНСУДАР
2016 оны 4 сарын 8
Монсудар
Зураг зураг

Бид өмнө нь Грек домог үлгэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаа Солонгос домог үлгэрээр хамтдаа аялцгаая. 


Солонгосын Чежү арал зэрэг газрууд домог үлгэрийн янз бүрийн төрөл хэлбэрийг бий болгожээ. Солонгос домог зүй нь Хятад домог зүйд үндэслэсэн учир Күнз, Буддын сургаал зэрэг шашны үзэл санааг тусгасан байдаг.

Буддын шашин дэлгэрэхэд домог үлгэрийн агуулга өөрчлөгдсөн хэдий ч нео Күнзийн сургаал гарч ирснээр уугуул шашны нөлөө буурч эхэлжээ.

Ингэснээр домог үлгэр утга агуулга болон дүр дүрслэлийнхээ хувьд олон удаа өөрчлөгдөн хөгжсөн байна.

Солонгос домог үлгэр гол дүрийн баатар болох бурханы үйл хэрэгт анхаарлаа хандуулдаг. Үүний дагуу эрдэмтэн судлаач Чой солонгос домог үлгэрийн бурхадыг: 

1. Бөөгийн шүтээн

2. Тосгоны шүтээн

3. Гашин буюу айл гэрийг хамгаалагч сахиус гэж 3 ангилжээ. 

Солонгос домог үлгэрийг ангилах хэдийгээр бэрхшээлтэй ч ерөнхийдөө дараах байдлаар ангилдаг.

1. Гарал үүслийн тухай– Нар сар, од эрхэс, дэлхий ертөнц, хувцас хунар, хоол хүнс гээд бүхий л зүйлийн гарал үүслийн тухай домог үлгэрүүнд багтана. 

2. Үерийн тухай– Солонгост болсон үерийн тухай гурван төрлийн домог үлгэр байдаг. Хамгийн түгээмэл нь ах дүүсийн гэрлэлтийн тухай домог үлгэр бөгөөд их үерийн уснаас амьд үлдсэн ах дүү хоёр гэрлэж хүн төрөлхтний үргэлжлэл болж буй талаар гардаг.

3. Газар доорх ертөнцийн тухай– Үүнд газар доорх ертөнцийн тухай өгүүлэх домог үлгэрүүд багтана. Эдгээр домог үлгэр ёсоор бол газар доорх ертөнцөд хүмүүсийн үхлийг хянаж байдаг гэх буюу хүмүүс үхсэнийхээ дараа газар доорх ертөнцөд очдог хэмээдэг.

Тиймээс мөнх бус амьдрал оршдог дэлхий дээр газар доорх ертөнцийн хаан элчтэй байж болно гэж үздэг. Хамгийн их түгсэн үхлийн тухай домог үлгэр нь “Часа Бонпули” юм.

4. Төрөлт болоод газар тариалан, ургацын тухай– Энэ ангиллын домог үлгэр нь 2 үндсэн элементийг (төрөлт ба ургац) агуулдаг. Төрөлттэй холбоотой домог үлгэр нь эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой.

Үүний жишээ бол “Самшин” (төрөлтийн бурхан) буюу Самсэгеон (газар тариалан, ургацын бурхан) – ы тухай домог үлгэр юм. Самшины домог үлгэрийн гол баатрууд нь эмэгтэйчүүд. Харин Самсэгеоны домог үлгэрийн гол баатар нь Жачеон Би хэмээх эмэгтэй юм.

5. Бөөгийн тухай– Бөө мөргөл нь тэдний уугуул шашин бөгөөд бөө нар домог үлгэрийг олонд дамжуулах үүргийг гүйцэтгэж байсан. Бөөгийн сэдэвтэй домог үлгэрт бөөгийн өвөг дээдэс, онгод тэнгэр болон тэдний үүсэл гарлын тухай өгүүлдэг.

6. Баатруудын тухай– Зарим баатарлаг домог үлгэр бусад ангилалд хамаарах домог үлгэрийн шинжийг агуулсан байдаг тул хольж хутгах тохиолдол их байдаг.

Жишээ нь: “Часа Бонпули” домог үлгэрийг газар доорх ертөнцийн тухай домог үлгэрт хамруулах тохиолдол бий. Мөн “Чеонживан Бонпули”, “Гунун Бонпули” хэмээх домог үлгэрүүд байдаг. “Гунун Бонпули” бол цэвэр баатарлаг домог үлгэр юм.

7. Өвчний тухай– Бидэнд бүхий л төрлийн өвчин халдаадаг бурхадын тухай гардаг. Энэ домог үлгэрийн төлөөлөл бол “Соннимгат” юм. Үүнд 53 Соннимнэ (тэдийн нэрлэдэг) гэх цэцэг өвчний савдгийн тухай гардаг.

8. Гашин буюу айл гэрийг хамгаалагч бурханы тухай– Гашин нь өрөө тасалгаа, байшин барилга зэрэг орон байрыг ивээдэг гэр бүлийг хамгаалагч бурхан юм. 

Солонгос домог үлгэрийн бурхад грек домог үлгэрийнхтэй адил тус бүрнээ үүрэгтэй. Тухайлбал, 

Арион Жонг

Цас борооны бурхан

Мулхалмони

Усны бурхан

Иондунг Халмони

Салхины бурхан

Еобшин

Эд баялгийн бурхан

Муншин

Үүдний бурхан

Нулгубжишин

Үр тарианы бурхан

Сосамшин

Төрөлт болон ургацын бурхан

 

Солонгос домог үлгэрт бар, үнэг, луу зэрэг амьтан нэлээд дүрслэгдэхээс гадна ер бусын амьтад ч гардаг. Жишээ нь: 

Доккаеби– Аюулт араатан боловч сайн санаат хүнийг таньж мэддэг, солонгос бөхийн дүр төрхтэй амьтан юм.

Гумихо– Хагас хүн, хагас үнэг бөгөөд есөн салаа сүүлтэй амьтан юм. Солонгосын “Гумихо” нь Хятадын “Хулижин” болон Японы “Кицунэ” хэмээх домог үлгэрээс эхтэй.

Техник технологи хөгжсөнөнөө үед Солонгос Улс домог үлгэрээ бүрэн хэмжээний болон богино хэмжээний кино болгосон нь зөвхөн Солонгост төдийгүй дэлхий дахинд хүрээд байна.

Тухайлбал, есөн сүүлт үнэгний тухай кино олон хувилбараар хийгдсэн байдаг.

Доккаеби    

Ийнхүү кино болгон хүргэх нь нэг талаар домог үлгэрээ мэдүүлэх, нөгөө талаар улс үндэстнийхээ ёс уламжлал, хэл соёлынхоо онцлог зэргийг таниулах чухал ач холбогдолтой.

 

Мөн солонгосчууд домог үлгэрийнхээ баатрын хэлбэр дүрсийг тусгасан бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйл хийж тусгай цахим хуудас, групп нээн ажиллуулж байна.

Та бүхэн Монгол домог үлгэрээ хэрхэн хөгжүүлэх, таниулах талаар санал хүсэлтээ бидэнтэй хуваалцаарай!

Эх сурвалж: “Мон судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “УТГА СОЁЛ” цувралын IV дахь боть “ДОМОГ ҮЛГЭР” номоос бэлтгэв.