Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Түрк улсад визгүй зорчино

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Түрк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өнгөрөгч дөрөвдүгээр сард манай улсад айлчилсан.

Энэ үеэр хоёр улсын иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Уг Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНТүрк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болж, Монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Түркийн талаас ГХЯ-ны Консулын газрын Ерөнхий захирал, Элчин сайд Шакир Факили нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр манай хоёр улсын иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих юм.