Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрөө Мумми болсон далайчны цогцос олджээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Филиппиний цагдаа нар хэдэн жилийн хугацаанд Номхон Далайд хөвсөн эзгүй дарвуулт завь олсноо саяхан зарлажээ.

Харин завин дотор далайчны цогцос суугаагаараа хатаж мумми болсон байсан гэнэ. Цагдаа нар түүнийг 59 настай Германы далайчин Манфред Фриц Баёрат болохыг тодруулсан байна.

Филиппиний тэнгист хөвж явсан завийг хоёр загасчин анх олжээ.

Тэд завинд нэвтэрч бүхээг дотор суугаа далайчны цогцсыг олсон бөгөөд завийг дараа нь чирэн эрэгт авчирснаар цагдаа нарын мөрдлөгө эхэлсэн байна.

Завинаас олдсон бичиг баримтаас үзвэл Манфред эхнэр Клаудигийн хамт 2008 онд далайд аялж яваад дараа нь эхнэрээсээ салан ганцаар аялсан байжээ. Тэр дэлхийг тойрохоор аялж эхэлсэн бөгөөд эхнэр нь 2010 онд хорт хавдраар насан эцэс болсон байна.

Манфред 2009 оноос сураг тасарсан тул лавтай нас бараад нэгээс таван жил болсон байж болзошгүй байгаа гэнэ.

Далайн чийглэг цаг агаар, салхи түүнийг байгалийн аргаар занданшуулсан бололтой.

Одоо Германы цагдаа нар түүний тухай мэдээллийг тодруулан шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Discovery News