АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам доторх сунгаанд нэр дэвшигчдийн хамгийн том сонгуулийн анхан шатны санал хураалт энэ сарын 1-нд боллоо.
“Супер Мягмар гараг” хэмээн нэрлэгддэг уг санал хураалт 11 мужид нэгэн зэрэг явагддагаараа онцлогтой бөгөөд энэ удаагийн супер “тулаанд” Доналд Трамп, Хиллари Клиптон нар бусад нэр дэвшигчдээ хол хаяж ялалт байгуулжээ.
Энэ өдөр бүх Америкийн 11 мужид санал хураалт болсон байна. Үүнээс Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон Алабама, Жоржиа, Теннессе, Виржиниа, Аркансас, Техас, Массачусеттс гэсэн долоон мужид ялалт байгуулжээ.
Харин түүний хамгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдээд буй сенатч Берни Сандерс Вермонт, Оклахома, Меннесота, Колорадо гэсэн дөрвөн мужид ялсан аж.
Санал хураалтын дүн гарсны дараа Доналд Трамп мэдэгдэл хийв. Бодсон санаснаа ил шулуухан хэлчихдэг, түүнээсээ болоод шүүмжлэлд өртөх нь олонтаа байдаг тэрбээр “Надад намаа нэгтгэх хүч бий. Олон хүний дэмжлэгийг хүлээж, ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд би ялах болно” хэмээжээ.
Супер Мягмар гараг гэдэг нь сонгуулийн бас нэг чухал шат бөгөөд хэд хэдэн мужид зэрэг болдог санал хураалт юм. “Супер Мягмар гараг” гэсэн нэршил 1984 онд бий болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтыг тухайн жилийн хоёр эсвэл гуравдугаар сарын эхний долоо хоногийн Мягмар гарагт тогтмол товлох болсон нь ийм нэршлийг үүсгэсэн түүхтэй аж.
Гэхдээ АНУ-ын мужууд нэгээс хоёр өдрийн зайтай харилцан адилгүй товыг гаргадаг байна.
"Супер Мягмар гараг” гэсэн нэршил 1984 онд бий болжээ.
АНУ-д ерөнхийлөгчийг ард түмнээс бус сонгогчдын тодорхой төлөөлөл буюу сонгогчдын коллегиос сонгодог, ардчилсан ихэнх улсад намыг улс төрийн гол институт гэж тооцож төрөөс хүчтэй дэмждэг бол АНУ-ыг үндэслэгч эцгүүдээс эхлээд л намыг бус хувь хүн болох ерөнхийлөгчийг илүүд тооцож ирсэн билээ. Нэр дэвшигчдэд ирэх долоодугаар сард болох намын их хуралд төлөөлөгчдийн дэмжлэгийг авах нь хамгийн чухал.
Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд нийт 4,764 төлөөлөгчийн 2,383 хүний дэмжлэгийг авсан байх ёстой. Харин Бүгд найрамдах намын нэр дэвшигч 2,472 төлөөлөгчийн 1,237 саналыг авах ёстой юм. Тэгвэл яг одоогийн байдлаар Клинтон 1,001 санал аваад буй бөгөөд түүнд дахиад 1,982 санал хэрэгтэй бол гол өрсөлдөгч Берни Сандерс 371 санал цуглуулаад буй.
Түүний хувьд 2,012 санал хэрэгтэй юм. Харин эсрэгээрээ Бүгд найрамдах намын нэр дэвшигчид 1,237 санал авах ёстойгоос Доналд Трамп 274, Тед Круз 149, Рубио 82 саналыг тус тус аваад байна.
|
Мужууд |
Ардчилсан нам |
Бүгд найрамдах нам |
|
Апабама |
Хиллари Клинтон |
Доналд Трамп |
|
Жоржиа |
Хиллари Клинтон |
ДоналдТрамп |
|
Массачусетс |
Хиллари Кпинтон |
ДоналдТрамп |
|
Теннессе |
Хиллари Клинтон |
ДоналдТрамп |
|
Техас |
Хиллари Клинтон |
Тед Круз |
|
Оклахама |
Берни Сандерс |
Тек Круз |
|
Аркансас |
Хиллари Клинтон |
ДоналдТрамп |
|
Виржиниа |
Хиллари Клинтон |
ДоналдТрамп |
|
Колорадо |
Берни Сандерс |
|
|
Вермонт |
Берни Сандерс |
ДоналдТрамп |
|
Миннесота |
Берни Сандерс |
Марко Рубио |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!