ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэрхэн зөв хийх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 3 сарын 3
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгөө үнэлэх ухаалаг болон өрсөлдөөнт үнэ нь чухал ач холбогдолтой.  

Хэрэв та өөрийн үл хөдлөх хөрөнгийг хэт өндөрөөр үнэлвэл таны байр тань үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байрших хугацаа ихсэх ба харамсалтай нь  үүнийг дагаад таниас гарах зардал мөн ихэсдэг.

Үл хөдлөх хөрөнгө зарж буй хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа

ХЭТ ӨНДӨР ҮНЭ

Хэрэв надад ямар нэгэн санал ирэхгүй бол би үнээ үргэлж буулгадаг” ингэж хэлдэг маш олон үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид бий.

Энэ нөхцөл байдал нь үл хөдлөх хөрөнгө зарж буй хүмүүст жил бүр сая сая долларын хохирол учруулдаг.

Та үргэлж анх тогтоосон үнээ бууруулах боломжтой, Гэхдээ энэ тийм сайн арга биш.  Цаг хугацааны туршлагаас харахад эхнээс нь та өөрийн үл хөдлөх хөрөнгийг зах зээл дээр өрсөлдөхүйц боломжтой үнээр үнэлвэл та өндрөөр үнэлж бууруулсан хүнээс илүү боломжит үнээр өөрийн үл хөдлөх хөрөнгийг зарах боломжтой байдаг.

Яагаад? Яагаад гэвэл сэтгэл зүй

Та өөрийн үл хөдлөх хөрөнгийг хэт өндөрөөр үнэлвэл, худалдан авагчид ингэж боддог,

“Өнгөрсөн 4 сарын хугацаанд 3 дахин хямдарчихлаа, магадгүй энэ үл хөдлөх хөрөнгийн ямар нэгэн зүйл нь болохгүй байна.

Ингэж ихээр хямдарч байгаа юм бол эзэмшигч нь магадгүй хүнд байдалд орсон байх. Тэрэнд хүсч байгаагаас нь багаар санал болгож үзье.”

Тэд таниас байнга хямдруулчих гэж асуусаар л байх болно.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ  ХЭРХЭН ЗӨВӨӨР ҮНЭЛЭХ

Үл хөдлөх хөрөнгийг хамгийн зөвөөр үнэлэх стратеги бол үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агентад хандах юм. Учир нь тэд зах зээлээ сайн мэддэг ба таныг хэт өндөрөөр үнэлэх аюулаас сэргийлнэ.

Туршлагатай агент таны үл хөдлөх хөрөнгийг дараах зүйлс дээр тулгуурлан үнэлдэг

Ижил төрлийн үл хөдлөх хөрөнгө, харьцуулсан маркетингийн судалгаа.

Агент таны үл хөдлөх хөрөнгөтэй ижил төрлийн хамгийн сүүлд зарагдсан эсвэл зах зээл дээр одоо байгаа үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж судалгаа хийдэг. Үүнд таны үл хөдлөх хөрөнгийн нөхцөл, хэмжээ, насжилт, онцлог гэх мэт зүйлс орно. Сүүлийн зургаан сард хийгдсэн үл хөдлөх хөрөнгө дээр ихэвчлэн харьцуулалт хийгддэг.

Зах зээлийн ерөнхий нөхцөл байдал

Таны амьдарч буй нийгэмд худалдагчийн зах зээл давамгайлж байна уу эсвэл худалдан авагчийнх уу? гэж та магадгүй эргэлзэж байгаа байх гэхдээ улс орны хэмжээнд юу болж байгаа нь дотоодын нөхцөлд  шууд хамаарах магадлалтай.

Яг өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд байрны нийлүүлэтийн илүүдэл үүсээд байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгөө зарахад энэ үед таниас ихээхэн хүчин чармайлт шаардах болно.  

РеМаксын агентууд  үйлчлүүлэгч бүрийнхээ хүсэл шаардлагыг анхааралтай сонсож, таньд хэрэгтэй үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг үзүүлэхдээ баяртай байх болно.

 

Ремаксын агентуудтай холбогдохыг хүсвэл доорхи холбоосоор зочлоорой.

http://remax.mn/News/Advice/1-29.aspx

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.