2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/03/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Төрийн түрээсийн орон сууц"-ыг худалдаж авах, өмчлөх боломжгүй

Э.Туул
2016 оны 3 сарын 3
Монголын мэдээ

БХБЯ-аас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмыг баталж, иргэдэд мэдээлсэн билээ. Уг журамд Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг ТОСК, Орон нутгийн өмчийн Түрээсийн орон сууцны санд хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна хэмээн заасан. Тэгвэл энэ ажил одоогоор эхлээгүй байна. Учир нь ТОСК-иас нарийвчилсан журам гаргаж буй бөгөөд тус журмыг батлагдахаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан иргэдийг бүртгэх аж. Энэ талаар ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос тодрууллаа.

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөр энэ сарын 01-нд хэрэгжиж эхлэх байсан ч хойшиллоо. Ямар учраас хойшлуулах болов?

-Засгийн газрын тогтоолоор Төрийн орон сууцны корпораци Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. БХБЯ-аас журам гаргаж танилцуулсан. Гэхдээ үүнд процедурын асуудлыг л тусгаж өгсөн байгаа.

Харин ТОСК-иас нарийвчилсан журам гаргана. Ингэхдээ ямар дарааллаар бүртгэх вэ, түрээсийн байрыг иргэдэд яаж эрх тэгш, зөв хуваарилах вэ гэдэг асуудлыг л тусгаж өгөхөөс биш яамнаас гаргасан журмыг давсан журам гаргана гэж байхгүй.

-Нарийвчилсан журам хэзээ батлагдаж гарах вэ. Иргэдийг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

-“Төрийн түрээсийн орон сууц”-нд орох хүсэлтэй иргэдийн бичиг баримтыг энэ сарын 15-аас хүлээж авна. Үүний өмнө иргэдийн бичиг баримтыг хүлээж авах мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай.

Тухайлбал, нийслэл, орон нутагт “Төрийн түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр хэрэгжих учраас дээрх мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага гарсан хэрэг. Ингээд товлосон хугацааг зарлаад, үүнээс хойш ажлын тав хоногийн дотор иргэдийн бичиг баримтыг хүлээж авна.

-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэн маш олон байна. Зорилтот бүлэг гэдэг утгаар нь иргэдийг долоон хэсэгт хуваасан байгаа шүү дээ. Тэгэхээр тогтоосон тоондоо багтааж бүртгэх үү?

-БХБЯ-аас гаргасан журмын дагуу иргэдийг долоон хэсэгт хуваасан байгаа.

Тухайлбал, залуу гэр бүл, төрийн болон хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх гэх зэргээр бүлэглэсэн.

Тэгэхээр эдгээр иргэдийн бичиг баримтыг эхнээс нь долоон хэсэг ангилж бүртгэнэ. Тогтоосон тооны хувьд “Буянт-Ухаа-2” хороололд 39, 49 ам.метр талбай бүхий 350 орон сууцыг бэлтгээд байна.

Мэдээж хэрэг долоон хэсэгт хуваасан хүмүүсээ орон сууцны хоёр сонголт дээр хувааж бүртгэнэ гэсэн үг. Журмын шаардлага хангасан хүмүүсийн материалыг нэг бүрчлэн шалгаад хүлээж авна. Түүнээс биш тоондоо баригдаж бүртгэнэ гэсэн асуудал байхгүй.

-Тэгэхээр залуу гэр бүл гэхэд л бүртгүүлэх иргэдийн тоо тогтоосон хувь хэмжээнээс хэтрэх нь мэдээжийн хэрэг. Эдгээр иргэдийн дарааллыг хэрхэн тогтоох юм бэ. Хүсэлт гаргасан хугацаагаар нь тогтоох юм уу?

-Тооны хувьд мэдээж илүү гарах нь дамжиггүй. Тэгэхээр хүсэлт гаргасан хугацаагаар нь тогтоох ямар ч боломжгүй. Хугацаагаар тогтооно гэвэл маш их маргаан гарна.

Тухайн иргэний cap бүр төлөх төлбөр “Орон сууцны ирээдүйн сан”-д төвлөрнө. 

Хэрвээ тухайн ангилсан хэсэгт тогтоосон тооноос бага хүн хүсэлт гаргасан байвал орон сууцыг нь хуваарилаад явна. Харин тогтоосон тооноос олон хүн хүсэлт гаргавал тэдгээр иргэдийн дунд сугалаа явуулахаас өөр аргагүй.

-Бүрдүүлэх бичиг баримтын тухайд өөрчлөлт гарахгүй юм байна. Тэгэхээр иргэд лавлагаа, тодорхойлолтоо ТҮЦ машинаас авч болох уу?

-БХБЯ-аас гаргасан журамд өөрчлөлт орохгүй учраас түүнд заасан бичиг баримтыг бүрдүүлэх нь чухал. ТҮЦ машинаас авсан лавлагааг хүчинтэйд тооцно.

-Иргэдийн дунд бас нэг буруу ойлголт яваад байна. Тухайлбал, түрээсийн орон сууцанд амьдрах хугацаандаа төлсөн мөнгө нь таван жилийн дараа урьдчилгаа болоод, тухайн иргэн зээлд шууд ороод орон сууцтай болно гээд байгаа. Үнэхээр тийм боломж бий юу?

-Энэ бол маш буруу ойлголт. Нэгдүгээрт, тухайн иргэний сардаа төлж буй төлбөр нь таван жилийн дараа урьдчилгаа төлбөртөө хүрэхгүй.

Хоёрдугаарт, энэ бол Төрийн түрээсийн орон сууц” учраас хэн нэгэн түрээслэгч худалдан авах, өмчлөх боломжгүй. Түрээсийн гэрээ байгуулсан иргэн тухайн байранд таван жил хүртэл хугацаагаар амьдраад дараагийн айлдаа шилжүүлэх журамтай.

-Тэгвэл иргэдийн төлсөн түрээсийн төлбөр хаана хуримтлагдаж, юунд зарцуулагдах вэ?

-Тухайн иргэний cap бүр төлөх төлбөр “Орон сууцны ирээдүйн сан”-д төвлөрнө. Энэ мөнгийг тодорхой хэмжээнд хуримтлуулаад дахин түрээсийн орон сууц барих, эсвэл дараа дараагийн үйл ажиллагаанд зарцуулах учиртай.

x