"Нарантуул" худалдааны төвд гал гарчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр шөнө 03:00 цагийн орчимд гал гарсан байна. Бөс барааны тасагт гарсан уг галыг НОБГ-ын аврах, гал унтраах албаныхан хоёр цаг ажиллаж унтраасан ажээ.
Хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд галын шалтгаан болон хохирлын тухай мэдээлэл хэсэг хугацааны дараа гардаг.
Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зургийг хүргэх болно. /Гэрэл зургийг фэйсбүүкээс авав/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!