Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг.
Зарим нь бидний жаргалтай дурсамжийг сэргээж, эгэлгүй сайхан эх орноо гайхуулах, энэрэх, бахархах сэтгэлийг бадраадаг бол зарим зураг бидэнд нэгийг бодуулан, үнэт зүйлсийг минь дахин сануулдаг. Ээлжлэн солигдох амьдралын эргэх хуудсыг гагцхүү гэрэл зураг мөнхлөн үлдээнэ.
Тэгвэл улиран одох цаг хугацаа гэрэл зурагт хэрхэн мөрөө үлдээснийг Canon брэндийн ФЭЙСБҮҮК ХУУДАС -наас зарласан 2015 оны уралдааны шилдэг зургуудаас сонирхоорой.
Canon брэндийн Монгол дахь дистрибьютер Ай Ти Зон компани ФЭЙСБҮҮК ХУУДАС -аар дамжуулан гэрэл зураг сонирхогчдыг хооронд нь холбох, өөрсдийн бүтээлээ олон нийтэд хүргэх, сонирхол нэгт нөхөдтөйгээ туршлагаа хуваалцах, суралцах боломжийг бий болгох зорилгоор “Canon Photo Contest” гэрэл зургийн уралдааныг 2014 оноос тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.
Нийт 26 сэдвээр гэрэл зургийн уралдаан зарлагдаж, давхардсан тоогоор 1777 гэрэл зураг сонирхогчдын 7000 орчим гэрэл зураг нийтэд дэлгэгджээ.
Та гэрэл зураг сонирхдог бол энэхүү уралдаан хэн бүхэнд нээлттэй бөгөөд уралдааны шилдэг зургуудыг салбартаа нэр хүндтэй, мэргэжлийн гэрэл зурагчдын төлөөлөл санал хураалтын зарчмаар тодруулдаг ажээ. Түүнчлэн уралдаанд идэвхтэй оролцож, амжилт үзүүлсэн гэрэл зураг сонирхогчдыг олонд таниулж, мэргэжлийн гэрэл зурагчдаас суралцах боломжийг нэг дор олгох зорилгоор “Canon –Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн”-г жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жилийн “Canon-Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн” 03 сарын 11-ний өдөр, Хүннү Моллын Гамма үзэсгэлэнгийн танхимд нээгдэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!