Оддын гэрэл зурагчин Кевин Абошийн буулгасан төмсний гэрэл зураг 1.08 сая ам долларын үнэ хүрчээ.
“Potato #345” нэртэй жирийн л нэг Ирланд төмсний энэхүү “хөрөг зургийг” Европын нэгэн бизнесмэн уран бүтээлчийн Парист байдаг гэрт нь оройн зоог барьж байхдаа олж харсан байна.
46 настай Ирландын уран бүтээлч Кевин Абош оддын гэрэл зургийг авахдаа дээд тал нь 500 мянган ам долларын төлбөр авдаг байсан аж.
Тэгвэл энэ хоёрдугаар сарын эхээр зарагдсан уг бүтээл нь түүний карьерын туршид хамгийн өндөр үнэтэй гэрэл зураг болжээ. Үүгээр ч зогсохгүй энэ төмсний зураг дэлхийн гэрэл зургийн түүхэнд өндөр үнээрээ 15 дугаарт жагсаж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!