• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрснээс эрчим хүч гаргах нь хуурай бүс нутгуудыг ногооруулж байна гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цаг уурын өөрчлөлтийн гол буруутны нэгээр нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг цахилгаан станцуудыг нэрлэдэг. Тэгвэл шинэ судалгаагаар түүнд бас ашигтай тал байгаа гэнэ. Тодруулбал нүүрсхүчлийн хий агаар мандалд нэмэгдсэний үр дүнд манай дэлхийн хамгийн хуурай бүс нутгуудад ногоорох үзэгдэл ажиглагджээ.

Сүүлийн хэдэн арван жилд ажиглагдах болсон ногоорох үзэгдлийг судалж үзээд ийм дүгнэлт гаргасан талаар Индианагийн Их сургуулийн судлаачид мэдээлсэн байна.

Судалгаанд дурдсанаар “CO2 нэмэгдсэнээр хуурай болон чийглэг бүс нутгуудад хөрсний ус дунджаар 11 хувь нэмэгдсэнээс хуурай хэсгийнх нь илүү ихээр буюу 17 хувь нэмэгдсэн байна” гэжээ.

Сүүлийн хэдэн жилийн хиймэл дагуулаас авсан зурагнуудыг харьцуулж судлахад манай дэлхийн хуурай бүс нутгууд болох Газар дундын тэнгисийн сав, Ойрх Дорнод, Хятад, Монгол, Өмнөд Америкт ногоорох талбай нэмэгдсэн гэнэ.

Үүнд нөлөөлсөн бусад хүчин зүйлс, тухайлбал газрын ашиглалт өөрчлөгдсөн, хур тунадас нэмэгдсэн зэргийг тооцож үзсэн ч гарцаагүй нүүрсхүчлийн хийний өсөлт голлох хүчин зүйл болж байгааг тогтоожээ.

Нэрт физикч Фримэн Дайсон нүүрстөрөгчийн давхар ислийн ач холбогдлыг сүүлийн жилүүдэд ихээр онцлон сайшаах болсныг үүнтэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн жил тэр өгсөн ярилцлагандаа “нүүрстөрөгчийн давхар исэл нь ургамалд маш хэрэгтэй. Зэрлэг ургамал болон фермерийн аж ахуйнуудад хоёуланд нь. Хэрвээ энэ багасвал ургамалд усны хэрэгцээ нь нэмэгддэг бол нэмэгдвэл ус бага хэрэглэдэг” гэж байжээ.

Гэвч энэ сэдэв эрдэмтдийн дунд маргаантай хэвээр байгаа бөгөөд зарим судлаачид хэдийгээр нэг хэсэгтээ үр ашигтай байх ч эцэстээ хэт дулаарлын сүүдэрт дарагдаж гамшиг учруулна гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Daily Caller

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Oyun [27.123.214.106] 2016/2/18
Dulaarna geed hutsaad bh yumaa dulaarah uzegdel ergeed huitreh gesen ug uund l beldeh heregtei ANU zereg zarim orond haluun orond tsas orood anhaaruulaad bgaa biz dee
0 | 0 Хариулах
Зочин [134.208.3.130] 2016/2/18
Ikon ch goy site shuu. Odoo oorsdoo medeelel deeree analyz hiideg uursdiin untsguus nemj bichdeg ch yumu ahiad neg level ahih heregtei baihaa. Ihenh n orchuulgiin medeelliig shuud tavisan baih yum. Neg eh survaljaas shuud huuldag n jahan tiimerhuu
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.14] 2016/2/19
Chi guts
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.33] 2016/2/19
Бидэн шиг улс бусдын хийж байгааг харж сонсож явахаас өөр яах билээ дээ. Шинжлэх ухаан, мэдлэг боловсрол гэж юм бараг байхгүй газар шүү дээ
0 | 0 Хариулах
үл итгэгч [119.40.102.73] 2016/2/18
Нүүрснээс эрчим хүч гаргах нь маш буруу зүйл юм утаа нь агаар мандалд маш их нүүрсхүчлийн хий гаргаж дэлхийн дулаарлын үр үндэс юм цөлчилт газрийн үхчилт хөрсны бохирдол утаатай холбоотой гэж үе үеийн эрдэмтэд үзсээр ирсэн юм тийм болхоор буруу зүйл газрийн гагнаас бол нүүрс алт юм ((нар салхи усны цахилгаан гаргах еко зүйл юм )) зөв зүйл бол бил зөв сонголт хийх нь ашигтай юм
0 | 0 Хариулах
Зочин [203.194.118.85] 2016/2/18
Салхин станц хүртэл хортой салхи хүч урсгалд нөлөөлж тухайн орон зайдаа ган болгох,усан цахилгаан станц голын усны урсацыг багасгах,температурыг нэмэгдүүлэх, экосистемийг өөрчлөх гэх мэтээр
6 | 0 Хариулах
уншигч [202.179.17.225] 2016/2/18
дэлхийн агаар мандлаас гарч явдаггүй л юм бол хэдий хэмжээний бодис байсан нь байснаараа л байх байх. байрлал дүрс, хэлбэр шинж нь хувирдаг л байх
0 | 0 Хариулах