Гэмтэл согог суддалын үндэсний төвийн захирлаар “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч байсан Д.Энхбаярыг томилоод байгаа юм.
ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс халагдсан хүүхдийн эмч Т.Нарантуяаг томилжээ.
Түүнийг томилсноос хойш 200 орчим хүн ажлаасаа халагдах өргөдөл гаргасан бөгөөд зарим тасгийн эрхлэгч нарыг шинэ захирал нь халжээ.
Түүнчлэн аравдугаар сарын 18-ны баасан гаригийн орой Гамшиг,осол гэмтэл, мэс заслын амь тэнссэн үеийн эмчилгээний асуудлыг шууд удирдан, мэргэжлийн шийдвэр гаргадаг Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс халагдсан хүүхдийн эмч Т.Нарантуяаг томиллоо.
Энэ чухал албанд мэргэжлийн хамт олон дундаасаа шалгарсан эмчийг санал нэгтэй томилдог жишиг бий. Гэтэл шударга бус томилгоо хийсэн хэмээн үзэж мэдэгдэл гаргаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!