Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн даргыг өөрчлөхөөр боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэмтэл согог, судлалын үндэсний төв

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын захирамжаар Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсон билээ.

Энэхүү шийдвэрийг тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэж төлөвлөгөөт хагалгаагаа хойшлуулан өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарлаж дуулиан дэгдээгээд байсан. 

Харин эл асуудлаар салбарын сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт бямба гарагт болж, эмнэлгийн даргын дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна. 

Ингээд суулт зарлаад байсан эмч, эмнэлгийн ажилтнууд ажлаа хэвийн явуулж эхэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-ийн эмч, ажилтнууд ажил хаялт зарлав