Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-ийн 86 эмч ажлаасаа халагджээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 3
iKon.MN
ГССҮТ-ийн эмч нар мэдээлэл хийлээ

ГССҮТ-ийн эмч, ажилтан, ажиллагсад энэ сарын 26, 27-нд тус эмнэлгийн даргаар шинээр томилогдсон Ц.Энхбаярыг эсэргүүцэн ажил хаялт хийсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар хэмжээнд хүрсэн тухай ГССҮТ-ийн дүрс оншилгооны тасгийн эрхлэгч Д.Борхүү, гэмтлийн тасгийн клиникийн удирдагч Д.Жаргалсайхан, гар сарвуу, бичил мэс заслын клиникийн удирдагч Б.Бүргэд тэргүүтэй халагдсан  эмч, сувилагчид хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Тэд дараах шалтгаанаар шинэ даргаа эсэргүүцэж байгаа гэнэ. Тодруулбал, Ц.Энхбаяр нь томилогдсон өдрөөсөө эмч нарыг хахууль авсан хэмээн ор үндэсгүй гүтгэсэн. Мөн өмнө олон удаагийн сонгон шалгаруулалтад оролцож байсан ч нэг ч удаа тэнцэж байгаагүй, хувийн зохион байгуулалт муутай, хамт олон удирдан авч явах чадваргүй гэдгийг нь мэргэжил нэгт нөхөд нь баталж байгаа гэлээ. 

ГССҮТ нь 512 ажилтан, ажиллагсадтайгаас 112 нь нарийн мэргэжлийн эмч бөгөөд өнөөдрийн байдлаар 86 нь халагдах өргөдлөө өгч, халагдсан байна.

Мэдээлэл хийсэн эмч нарийн хэлж байгаагаар уг эсэргүүцлийг зөвхөн эмч нар төдийгүй сувилагчид дэмжин оролцож байгааг онцолж байв. 

Харин шинээр томилогдсон Ц.Энхбаярын тухайд эрүүл мэндийн салбарт 23 жил ажилласан нэгэн юм байна.