ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ: Ам барих ач хүүтэй

МОНСУДАР
2015 оны 12 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

АМ БАРИХ АЧ ХҮҮТЭЙ

АМ БАРИХ АЧ ХҮҮТЭЙ – Өвгөд эмгэд ач хүүгээрээ бахдан хэлэх хэллэг

-Шаант чөмгийг монголчууд заавал хальслан цэвэрлэж хальсыг нь галд өргөдөг. Хальстай нь идэхээс цэрвэдэг нэгэн хуучны ёсон буй. Тэр нь их дээр үеийн гарал үүсэлтэй юм. Өндөр насалсан хүн нүүдлийн ахуй амьдралд их дарамтлагдаж, аян зам, нүүдлийн гар даахгүй байжээ. Тийм үед ураг төрлөөрөө цуглан цай будаалга хийж, нөгөөх хүндээ уураг сүүл томоохон хэрчмийг ач хүүгээр ам руу нь хийлгээд хойноос нь шаант чөмөгний шагайтай нарийн үзүүрээр түлхүүлдэг байжээ. Тийнхүү уураг сүүлэндээ хахаж нөгөөх өтгөс амьсгал хураадаг байж. Нэгэнт ам руу сүүл чихсэнээс өнгөрсөн юм болохоор амаа ангайсан чигтээ нүд аньдаг тул нөгөөх ач хүү амыг нь барьж хамхиж өгдөг байжээ. Үүнээс үүдэн “Ам барих ач хүүтэй боллоо” гэж настайчууд баярладаг тэр хачин үг гарчээ [Л.Түдэв, “Аман хууль”, 2000, 14].

ТОВЧИЛСОН ҮГИЙГ ТОДРУУЛБАЛ:

IT – Information Technology /Мэдээлэл технологи/

AB – Address Book /Хаягийн дэвтэр/

ACM – Association For Computing Machinery /Тооцоолох техникийн холбоо/

CDMA – Code Division Multiple Access /Кодоор хуваах олон хандалт/

GPS – Global Positioning System /Дэлхийг хамарсан байршил тодорхойлох систем/

CRL – Certificate Revocation List /Гэрчилгээ солих жагсаалт/

FQDN – Fully Qualified Domain Name /Бүрэн тодорхойлсон домайн нэр/

GP – Gateway Page /Гарц хуудас/

CPU – Central Processing Unit /Төв процессорын нэгж/

GB – Gegabyte /Гегабайт/

MB – Megabyte /Мегабайт/

GIF – Graphics Image Format /График дүрсийн формат/

PDF – Portable Document Format /Зөөврийн баримт бичгийн формат/

XML – Extensible Markup Language /Өргөтгөж болох тэмдзэглэгээт хэл/

тэмдэглэгээт хэл/

XHTML – Extensible Hyper Text Markup Language /Өргөтгөж болох гипер бичвэр

WML – Wireless Markup Language /Утасгүй холбооны тэмдэглэгээт хэл/

HTML – Hyper Text Markup Language /Гипер бичвэрт тэмдэглэгээт хэл/

HTTP – Hyper Text Transfer Protocol /Гипер бичвэр дамжуулах протокол/

 

ЭТГЭЭД ҮГ ХЭЛЛЭГ

ПОЙЛДОХ – Олуулаа нийлэн хэн нэгнийг зодох (“Поли” буюу “олон” гэсэн үгийг хувиргаж үүсгэсэн. “Полидох” буюу “олондох” гэсэн утгаар хэрэглэсэн үгийн дуудлага хувирсан)

ПООГООДОХ/ ПООГОО ХИЙХ – Зодох, зодолдох (Энэ нь “Боксдох, бокс хийх” гэсэн үгийн дуудлагыг хувиргаж үүсжээ)

БАТИРАХ – 1. Зодох 2. Аливаа тэмцээн, уралдаанд давуу байдлаар дийлэх   (Орос хэлний “бить” буюу “зодох” гэсэн үгийг хувиргаж хэлснээс бий болсон хэллэг юм)

ҮГ ТОВЧЛОН БИЧИХ

Үг товчлох ёс нь хүмүүсийн хэл ярианы харилцааг хөнгөвчлөх, хурдан дөхөм болгох үүрэгтэйгээр үүсдэг бөгөөд аливаа мэдээллийг түргэн шуурхай, товч илэрхийлэх үндсэн зорилготой. Үг товчлох ёс нь энэ утгаараа хэлний хэмнэлтийн зарчимтай шууд холбоотой. Монгол товчилсон үгийг бүтэц, бүрэлдэхүүний хувьд нь:

  • Үсгээр товчилсон үг
  • Үеэр товчилсон үг
  • Холимгоор товчилсон үг хэмээн гурван үндсэн хэсэгт хуваана.

    Үсгээр товчилсон үг

Түгээмэл давтан хэрэглэгддэг, монгол хэлний холбоо үгийн бүрэл­дэхүүнд байгаа оноосон нэрийг зөвхөн эхнийх нь үсгүүдээр товчлон хураасныг үсгээр товчилсон үг гэнэ. НҮБ (Нэгдсэн Үндэстний Байгууллага), УИХ (Улсын Их Хурал), МУБИС (Монгол Улсын Боловсролын Их Сургууль), ТҮЦ (түргэн үйлчилгээний цэг), ш/х (шуудангийн хайрцаг), УБ (Улаанбаатар)

          Үеэр товчилсон үг- Холбоо үгийн бүрэлдэхүүнд байгаа оноосон нэр бүхий үгсийг гол төлөв эхнийх нь үеэр хураасныг үеэр товчилсон үг гэнэ. Монцамэ (Монголын цахилгаан мэдээ), Монэл (Монгол электрон), соцдек (Социал Демократ), ня-бо (нягтлан бодох), төг. (төгрөг), ам.доллар (америк доллар)

         Холимгоор товчилсон үг - Монгол хэлний нийлмэл үгийн бүрэлдэхүүнд байгаа үгсийг эхнийх нь үе юм уу, аль эсвэл үсгээр, үгүй бол тухайн үгийн аль нэг хэсгээр нь буюу бүхлээр нь хураан товчилсныг холимгоор товчилсон үг гэнэ.

алтанхуа (алтан лянхау), ураацай (уран хараацай), цайван (цайрын байван)

ЭХ СУРВАЛЖ:
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг