Ирэх жил хувьчлагдах нийслэлийн өмчийг НИТХ-аар шийдвэрлэсэн билээ. Тогтоол нь гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар шийдвэр нь гарчихсан.
Одоогоор жагсаалтад 20 барилга, байгууламж байгаа бөгөөд эдгээрийг хувьчилснаар нийслэлийн төсөвт дор хаяж 46 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байна.
Ингээд жагсаалтад буй 20 барилгаас дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдах магадлалтай ТАВАН барилгыг онцолж байна.
Эдгээр барилгын үнэлгээг хийлгэсний дараа дуудлага худалдааны доод үнийг зарладаг билээ. Одоогоор зөвхөн НИТХ-ын шийдвэр гарсан гэдгийг сануулъя.
Төв бассейн гэж нэрлэгдэж заншсан Усан спорт сургалтын төв нь 1986 онд МХЗЭ-ийн Төв Хорооны харъяа Хүүхэд, залуучуудын усан спорт сургалтын бассейн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Тус төвийн барилга нь 240 хүний суудалтай үзэгчдийн танхим бүхий том бассейн, жижиг бассейн, цайны газар зэрэг нийт 18 өрөө тасалгаа бүхий 3,233 м2 талбайтай хоёр давхар барилга юм.
7,390 м2 эзэмшил газартай.
Гэхдээ энэ нь барилга биш хуулийн этгээдийн хувьчлал тул авсан хүн нь үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх боломжгүй юм.
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун талд байрлалтай бөгөөд 1958 онд “Монголын пионерийн ордон”-ы зориулалтаар баригдаж ашиглалтад орсон.
Барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуу нуруутай төмөр дээвэртэй, 42 өрөө тасалгаатай, нийт 1,802.5 м2 талбайтай, гурван давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн балансанд бүртгэлтэй бөгөөд тус төв нь төрөл бүрийн дугуйлангийн үйл ажиллагаагаа явуулж, эзэмшиж ашиглаж байна.
6,820м2 эзэмшил газартай.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансанд бүртгэлтэй Соёлын төв өргөөний барилга нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Засгийн газрын ордны зүүн урд талд байрлалтай бөгөөд 1987 онд “Шинжлэх Ухаан Техникийн Соёлын Ордон” нэртэйгээр баригдаж ашиглалтанд орсон.
Соёлын төв өргөөний барилга нь А, Б, Г хэсгээс бүрддэг бөгөөд цутгамал бетон суурьтай, тоосгон хана, төмөр бетон хучмал дээвэртэй, 290 өрөө тасалгаатай, нийт 15,000 м2 талбайтай, 13 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.
“Г” корпуст Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар, Урлагийн ажилтны холбоо, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Төрийн хэлний зөвлөл, Нийслэлийн соёл урлагийн газар, Соёл урлагийг хөгжүүлэх сан, Соёл урлагийн хороо зэрэг улсын төсвөөс санхүүждэг шинжлэх ухаан соёл урлагийн анхдагч байгууллагууд байрладаг.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын конторын барилга нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамжинд байрладаг бөгөөд 1952 онд баригдсан байна.
Тус барилга нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансанд бүртгэлтэй, одоогоор Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Баянзүрх дүүргийн прокурорын газар конторын зориулалтаар ашиглаж байна.
Цутгамал чулуун суурьтай, тоосгон ханатай, хамар хана нь дүнз модоор хийсэн, модон дам нуруутай, төмөр дээвэртэй, 2 давхар, 44 өрөө тасалгаатай, дулаан, цэвэр бохир усны төвлөрсөн системд холбогдсон, нийт 1,650 м2 талбайтай.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн улсын байцаагчийн дүгнэлтээр барилгын өрөө тасалгаанууд мөөгөнцөртсөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цаашид ашиглах боломжгүй тухай мэдэгдсэн байна.
807м2 эзэмшил газартай.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй спорт заалны барилга нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 2001 онд ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон аяган суурьтай, 510 мм-ийн зузаантай тоосгон хана, нум хэлбэрийн металл ферм, угсармал төмөр бетон хавтан хучилт, төмөр дээвэртэй, шилэн блокон цонхтой.
Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Нийт 694.1 м2 талбайтай, нэг давхар барилга юм.
Тус барилга нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын конторын барилгын 2 дугаар давхраас хүзүүвчээр дамжин орох хаалгатай, 18х30 м хэмжээтэй заал, эмч, зохион байгуулагчийн болон хувцасны өрөө, ариун цэврийн өрөөтөй.
д/д | Байршил | Хувьчлагдах эд хөрөнгийн нэр | Одоогийн ашиглалт | Хувьчлалын арга хэлбэр |
1 | Баянгол дүүрэг, 7 дугаар хороо | "Эрхэмжаргалан" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | ТББ байгууллага байрладаг. | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
2 | Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо | "Шар дэгд" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
3 | Баянгол дүүрэг, 20 дугаар хороо | 20 дугаар хорооны хуучин Цагдаагийн хэсэг байрлаж байсан барилга | Айл амьдарч байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
4 | Баянгол дүүрэг, 20 дугаар хороо |
20 дугаар хорооны 2 хүний халуун усны барилга | Түрээсийн гэрээтэй | ИХ-ийн 105 дугаар зүйлийн дагуу |
5 | Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо |
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга | Дугуйлан | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
6 | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо |
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга | Шүүх байрлаж байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
7 | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо |
Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
8 | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо |
Нийслэлийн Соёлын төв өргөөний Г корпус | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
9 | Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо |
Хороо, цэцэрлэгийн хуучин 2 барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
10 | Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо |
Цагдаагийн 2 хэлтсийн хуучин барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
11 | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо |
Өмчийн харилцааны газрын барилга | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
12 | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо |
Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Спорт заалны барилга | Спорт заал | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
13 | Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо |
"Нандин хүсэл" Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга | Хадгаламж зээлийн хоршоо байрлаж байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
14 | Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо |
39 дүгээр сургуулийн хойно байрлах Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
15 | Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо |
"Үйлс нэгт" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
16 | Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо | 13 дугаар хорооны Захирагчийн ажлын албаны 2 барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
17 | Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо | 14 дүгээр хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
18 | Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо | 2 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
19 | Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо | 3 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
Барилгуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг НӨХГ-аас авав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|