ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

open.parliament.mn
2015 оны 11 сарын 7
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өчигдөр /2015.11.06/  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд баталж мөрдсөнөөс хойш 23 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хууль, түүний Хавсралт хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллагыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлсэн. Үүний дагуу Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэл хийгдэж, улмаар боловсронгуй болон хөгжиж байна.

Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн үйл явцад төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангахтай холбогдсон зарим нэг асуудал, сорилтыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч ирсэн.

Улсын Их Хурлын даргын 2013 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм.

 

Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын  2015 оны 01 дүгээр сарын 13-ны 08 тоот захирамжаар томилон ажиллуулсан.

Ажлын хэсэг 2015 оны нэгдүгээр  сарын 21-нээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан урьд нь хийгдсэн судалгаа, дүгнэлтүүдтэй танилцаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар удаа дараагийн хуралдаанаараа хэлэлцэж, саналаа нэгтгэх, холбогдох асуудлаар судалгаа, лавлагаа гаргуулах, Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн холбогдох байгууллагуудын саналыг авч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд ирүүлсэн иргэдийн саналыг судлах зэргээр ажилласны үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвсэл буюу Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам, мөн бие даагч гишүүдийн төлөөлөл болох Улсын Их Хурлын нийт гишүүний 60 гаруй хувь нь гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн байгууллын талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор тусгажээ.

Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах хариуцлага, Засгийн газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бие даасан байдлыг дээшлүүлэхээр заасан байна.
Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар, нэг удаа сонгодог байх, Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн өөрчлөлт хийжээ.

 

Хотыг засаг захиргааны нэгжид хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог хязгаарлах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим харилцааг зохистой болгох чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, түүнтэй холбогдон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэж холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэснээр иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох чухал ач холбогдолтой бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулах юм гэж хууль санаачлагчид үзжээ.

Ард нийтийн санал асуулгыг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр явуулахаар төсөлд тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА [146.185.137.243] 2015/11/9
Баярцогт, Гончигдорж, Батбаяр мэтийн увайгүй урваач шарваач гишүүд үндсэн хуульд минь гар дүрж нэг намын диктатор засаглал тэр битгий хэл жагсаалтын гишүүдийн хаанчлал мэт бурангуй засаглалыг тогтоох гэж байна. Тэдний санаачилсан үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал УИХ-дахь олонхийн саналаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэр битгий хэл Ерөнхийлөгчийг тэд томилдог болох нь. Ингэснээр ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож чадах аа больж, намд нэр нөлөөтэй олигархиуд, намд хандив өгдөг баячууд төрийг үе улиран хүссэнээрээ удирдах цаг ирэх нь. Энэ хууль батлагдавал УИХ-ын гишүүдий тоо 76-99 болж тэр хэмжээгээрээ жагсаалтаар төрд шургалдаг хулгайч, дээрэмчин авилгалчдын тоо нэмэгдэнэ. Тэднийг ард түмэн биш намын дарга нар томилно. Нэг ёсондоо ард түмнээс сонгогдоогүй атлаа, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга болж үндсэн хуулийн гол зарчим сонгох сонгогдох эрхийг минь дордуулсан аймшигтай хуулийг тэд санаачилжээ. Ард түмэн минь үүнийг л батлуулахгүй юмсан. Энэ хуулийг ор үндсээр нь буцааж, эдгээр
0 | 0 Хариулах
ЖУУБ [202.179.29.60] 2015/11/8
ЭНД ЗОГСОЖ БАЙГАА ГИШҮҮД БҮГД ЖАГСААЛТААР ОРЖ ИРСЭН ГИШҮҮД. БИД ЭДГЭЭР УЛСУУДЫГ ХҮСЭЭГҮЙ ЭЭ. ЭДГЭЭР УЛСУУДААР ҮНДСЭН ХУУЛИА БҮҮ ӨӨРЧИЛҮҮЛ. ӨӨР ХУУЛЬ БОЛ ХАМААГҮЙ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.165] 2015/11/8
Батбаяр хулгайчийн барьж байгаа зүйл ямар зүйл гэдэг нь ойлгомжтой
1 | 0 Хариулах
Н [27.123.214.120] 2015/11/8
Энэ зураг дээр байгаа хулгайч УИХ-ын гишvvд бvгд ард тvмнээс дахиж сонгогдохгvйгээ мэдээд ээрсдийгээ насан туршийн хаан, даргаар эргэмжилсэн Африкийн удирдагчид шиг юм тэсэл хийжээ. Ичээч луйварчдаа!
2 | 0 Хариулах
Зочин [45.79.180.55] 2015/11/7
Намын жагсаалтаар нуугдаж төрд шургалдаг, намын дарга болон нэр нөлөө бүхий олигархиуд төрийг үе улиран ямар хараа хяналтгүй удирдах бүхий л нөхцлийг бүрдүүлэх аймшигтай хуулийн төсөл бий болжээ. Ард түмний сонголтыг байхгүй болгож энэ олигархиуд өөрсдөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа сонгож. 76 гишүүдийн тоог 99 болгох замаар жагсаалтаар орж ирдэг гишүүдийн тоог нэмж, нэмээгүй байсан ч жагсаалт дор нуугдаж орж ирдэг олигархиуд төрийн бүхий л албан тушаалд ард түмний сонголтгүйгээр очиж. Ёстой дураараа дургих нөхцөл бүрдэх нь. Энэ бол чимээгүй төрийн эргэлт, энэ бол ард түмний сонгох сонгогдох эрхийг үгүй хийж олигархиудад бүхий л эрх мэдлийг өгсөн ард түмнээсээ урвасан хэрэг. Энэ хуулийг эсэргүүцэж энэ хуулийг санаачилсан хүмүүст арга хэмжээ авах нь битгий хэл ард түмэн төрөөс урвасан хэргээр ял асуух хэрэгтэй.
10 | 0 Хариулах
Зочин [108.185.219.162] 2015/11/7
УИХ -ын гишүүдийн тоог 99 гдг бас л цөөхөн ба шүү. 150 хүн байх хэрэгтэй. Олон хүн байвал УИХ авилга хээл хахууль алга болно шүү. Харин Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог байх нь зөв шүү.
0 | 4 Хариулах
Зочин [85.159.212.234] 2015/11/7
Одоо төрд байгаа бусармаг хүмүүс олон жил төлөвлөсөн аймшигтай төрийн эргэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дуусахад бэлэн болжээ. Үндсэн хуулийн шинэчлэлээр одоо байгаа УИХ 76 гишүүний 99 болгох нь. Ингэснээр гишүүнээр орох гэсэн хүмүүсийн авилгал өснө, мөн 99 болж өссөн тохиолдолд жагсаалтаар УИХ –д ордог буюу ямар ч сонгуулиар сонгогдохгүй байж байгаад УИХ-д ордог хүний тоо эрс нэмэгдэнэ. Ингээд л мөнгөтэй хүмүүст сонгууль хэрэггүй зүгээр л намын нэр хүндтэй хүн, дарга болох л хэрэгтэй болох нь. Хэрэв УИХ-ын сонгуульд нам нь ялбал дарга нь олонхиороо Ерөнхийлөгчөө томилно, олонхиороо УИХ даргаа томилно. Ерөнхий сайд нь прокурорыг томилно, УИХ-ын дарга нь шүүхийн ерөнхий зөвлөлийг томилно. Нэг нам бүгдийг эзэмших, нэг намын цөөн тооны сонгуулиар гардаггүй жагсаалтаар гардаг хүмүүс төрийг насан туршдаа удирдах бүрэн эрх бүрдэх нь. Энэ бол чимээгүй урвалт, төрийн эргэлт. Ийм үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч даруйхан хориг тавих хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [85.159.212.234] 2015/11/7
Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр эх орны урвалт, чимээгүй төрийн эргэлт болох нь. Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг Монгол оо гэсэн цустай, эх орноо гэсэн хүн болгон цусаа гартал эсэргүүцэх хэрэгтэй. Яагаад вэ??? Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын олонхиор Ерөнхийлөгчийг томилодог болох нь. Мөн маш их эрх мэдлийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрт төвлөрүүлжээ. Энэ яагаад аюултай вэ? Өнөөдрийн сонгуулийн хуулийн дагуу бол намын дарга тэр битгий хэл нөлөө бүхий гишүүд сонгуульд орохгүй, иргэдийн саналыг авахгүй байж байгаад УИХ-д шууд жагсаалтаар ордог болсон. Хэрэв нэг баян хүн нэг намыг авилгалдаад намын дарга эсвэл нөлөө бүхий гишүүн болбол тэр хүн энэ шинэчилсэн үндсэн хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тэр битгий хэл УИХ-ын дарга болж болох нь. Тэр хүнд Монголын ард түмний сонгох сонгогдох эрх нөлөөлөхгүй, сонгууль ч хэрэггүй болох нь. Одоо төрд байгаа бусармаг хүмүүс олон жил төлөвлөсөн аймшигтай төрийн эргэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дуусахад бэлэн болжээ.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.108] 2015/11/7
Энэ ээрчлэлт Н.Энхбаярыг ард тvмний саналаар биш 76 юмуу олонхи луйварчин Баянсэлэнгэ мэт оймсонд хавчуулсан ард тvмний тэлээлэл биш намын нэрээр гарсан луйварчид сонгоно. Ард тvмэн сонгуулийн vеэр 10 мянга тараасан луйварчдыг, намын нэртэй сонгоно. Ард тvмэн, Ерэнхийлэгч нь ямар ч хамааралгvй, Ерэнхицлэгчийн институц байхгvй. УИХ, тvvний гишvvд нь халдашгvй луйварчид болох юм байна.
2 | 0 Хариулах
Ketsudee ketsu [103.57.92.229] 2015/11/7
Neg yum bichchiheed bayrlaad l baihin bayrlaal baihiin yaanadaa yaana KETSUDE
0 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2015/11/7
Ай даа мэдэхгүй, энэ хүмүүст итгэхгүй байна шүү. Өөрчлөлтүүдийн талаар дээр Eaglr тв-ээр гарч байна лээ. Энэ хүмүүм өөрсдийн талд л ашигтай хувилбар сонгосон байсан. 1992 оны үндсэн хуулийг цэвэр ариун Монголоо гэсэн сэтгэлээр баталсан, харин энэ нөхдүүдийх бол явцуу, холыг хараагүй, параламент нэртэй олигархуудын эрх ашигт илүү нийцсэн. Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг бол дэмжиж байгаа, гэхдээ бага зэрэг, Зөвхөн ЗГ-ийг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, тийм л өөрчлөлт одоохондоо хэрэгтэй.
1 | 0 Хариулах
jervis [103.57.95.80] 2015/11/7
Ene huvalznuud ehleed oorsdoo zailchihaa!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [182.160.37.40] 2015/11/7
хаха. өөр хэн байгаан тэгээд
0 | 1 Хариулах