1870-1880-аад оны үед Томас Чайлдын буулгасан Бээжин хотын хуучны ховор гэрэл зургуудын үзэсгэлэн Лондон хотын Чайна Таунд нээгдэх гэж байна.
Энэ нь Лондонд гардаг Азийн Урлагийн арга хэмжээний нэг хэсэг болж байгаа юм байна.
Стефан Ловентайлын хувийн цуглуулганд хадгалагдаж байгаа маш ховор 30 гаруй гэрэл зургийг үзүүлэхээр болжээ.
Томас Чайлд нь 20 орчим жил Бээжин хотод амьдрахдаа эдгээр зургуудыг буулгасан юм байна.
Эдгээрийн дотроос “Монгол лам” нэртэй зураг сонирхол татлаа. Монголын аль нэг хутагтын зураг байж магадгүй юм.
Мөн Бээжингээс жин тээдэг Монгол жинчдийн зураг, Монгол руу гарах гарц болсон Цагаан хэрэмний хаалга зэргийг буулгажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!