ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/30-НД НИЙТЛЭГДСЭН
Зэн Буддизмын мэргэн үгс
iKon.MN
- Ялахынхаа өмнөхөн хүслээ дарж чадах нь хамгийн агуу хүчирхэгийн шинж
- Амьдралын зорилго бол аль болох залуугаараа, гэхдээ аль болох хожуу үхэх
- Хэрвээ нам гүм байдлыг сайжруулахааргүй байвал дуугараад хэрэггүй
- Хүчтэй нь саадыг давдаг, ухаантай нь бүх замыг туулдаг
- Удаашрахаас бүү ай, зогсохоос ай
- Тэнэг хүний жаргал нь ч тэнэг байдаг
- Чи бүдэрч уналаа гээд энэ нь чи буруу замаар явж байна гэсэн үг биш
- Юмсын гэрэлтэй талыг үргэлж харж бай, байхгүй бол бараан хэсгийг нь гэрэлттэл нь арчиж зүлгэ
- Шүүмжилж байгаа болгон дайсан биш, магтаж байгаа бүхэн найз биш
- Мэдэхгүй байхаас бүү ай, сурахгүй байхаас ай
- Багш зөвхөн хаалга нээж өгдөг, цаашаа чи өөрөө явна
- Амгалан тайван амьдар. Цаг нь болоход цэцэг өөрөө дэлгэрнэ
- Дутагдалгүй найз гэж байхгүй, хэрвээ өө хайгаад эхэлбэл найзгүй хоцорно
- Зөвхөн хаалгаа нээж өгсөн хүнийд зовлон зочилж ирдэг
- Аялалд яваад ирсэн хүн бүр хэзээ ч өмнөх шигээ хэвээр байдаггүй
- Ичиж улайдаг хүн муу санаатай байх боломжгүй
- Мянган өдөр сүг байснаас нэг өдөр хүн шиг бай
- Бодол санаа чинь тайван байгаа тэр газар бол чиний гэр орон
- Уулыг нүүлгэх чадалтай хүн анх жижиг чулууг хөдөлгөхөөс эхэлсэн нь гарцаагүй
- 20 жилийн өмнө мод тарих бол хамгийн тохиромжтой цаг. Дараагийн тохиромжтой цаг нь өнөөдөр.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
