Чуулганы үеэр МАН-ы гишүүд ам.доллар 1389-1705 боллоо”, “Шатахуун, дулааны үнэ өслөө”, “Гурилын үнэ 20 хувь өслөө” “Атар талх 850” гэх зэрэг лоозон бичиж, ширээн дээрээ тавиад сууж байгаа.
Дөнгөж сая тэдгээр гишүүн чуулганыг орхин гарсан байна. Ингэснээр өнөөдрийн хурал ийнхүү өндөрлөлөө.
Ерөнхий сайд МАН-ынхан бүгдээрээ гарч явсан ч бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар асуултад нь бүрэн хариулт өг гэж үүрэгдэв.
МАН-ын гишүүд чуулганд лоозонтой сууж байна
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд лоозонтой сууж байна.
Үдээс хойшхи чуулганы хуралдаан 14.40 цагт эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн юм. Үүний дараа МАН-ын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан бөгөөд Ерөнхий сайдаас мэдээлэлтэй нь холбогдуулан цөөнхийн бүлгийнхэн асуулт асууж байгаа юм.
Харин тэд энэ үеэрээ “Ам.доллар 1389-1705 боллоо”, “Шатахуун, дулааны үнэ өслөө”, “Гурилын үнэ 20 хувь өслөө” “Атар талх 850” гэх зэрэг лоозон бичиж, ширээндээ тавиад сууж байна.
Цөөнхийн гишүүд Ерөнхий сайдыг худлаа мэдээлэл өгч байна гэж шүүмжлээд, хэрэв үнэнээр нь мэдээллээ өгөхгүй бол чуулганыг хаяж гарахаа илэрхийлээд байна. Харин Ерөнхий сайд “МАН-ынхан бүгдээрээ гарч явсан ч бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар асуултад нь бүрэн хариулт өг” гэж үүрэгдлээ.
Яг одоогийн байдлаар чуулганы танхимд МАН-ын бүлгийн гишүүдээс тун цөөхөн үлдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!