"7 буудал-Чингэлтэйн шинэ эцэс" чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил энэ оны наймдугаар сард эхэлсэн ч есдүгээр сард зогссон.
Засварын ажилтай холбоотойгоор зам нүх, хонхорхойтой болсноос тээврийн хэрэгслээр явахад хүндрэлтэй, их шороо тоос босдог болсныг ойр орчмын иргэд нь хэлж байгаа юм. Тиймээс Нийслэлийн Авто Замын Газраас замын ажил яагаад зогссоныг тодрууллаа.
Зам засвар хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбат “7 буудал- Чингэлтэйн шинэ эцэс" чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил наймдугаар сард эхэлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусах байсан. Гүйцэтгэгчээр нь “Экспресс зам” компани шалгаран ажлаа эхлүүлсэн байсан ч тендерийн маргаан гарсан учраас ажил зогсоосон. Шүүхийн шийдвэр гарах хүртэл ажил үргэлжлэхгүй. Энэ ондоо багтаж ажил төлөвлөсөн ёсоор дуусахгүй нь тодорхой болоод байна.
"7 буудал-Чингэлтэйн шинэ эцэс" чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажлын нийт өртөг нь 4.7 тэрбум төгрөг бөгөөд үүнд:
Ажил зогсох хүртэл замын хажуугаарх үерийн ус зайлуулах хоолой тавих ажлыг хийж байсан. Энэ ондоо багтаж замыг өргөтгөн шинэчлэх ажил амжихгүй болсон хэдий ч бидний зүгээс ард иргэдээ аль болох ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|