Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Нэг эрүүл мэнд үзэл баримтлал” сэдвийн дор өнөөдөр эхэлж байна.
Чуулганд Ази, номхон далайн 29 орны 80 гаруй төлөөлөгчид, Монгол улсын аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга нарын 100 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.
ДМАЭМБ-ын өндөр хэмжээний чуулганд
Чуулганы үеэр оролцогч улсуудын төлөөлөгчид харилцан уулзалт зохион байгуулж, тухайн улс орны өмнө болон дэлхийн улс оронд тулгарч буй гол асуудлын талаар болон цаашдын хамтын ажиллагааны арга замыг тодорхойлох зэрэг чухал асуудлуудаар санал солилцоно.
Олон улсын нэр хүндтэй байгууллагын өндөр хэмжээний бүсийн чуулга уулзалт бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг Монгол Улсад болж байгаа нь манай орны хувьд онц ач холбогдолтой төдийгүй ДМАЭМБ-тай Монгол Улсын төр засгийн газар, түүний харьяа байгууллага хамтран ажиллах сайхан боломж нээгдэж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!