“Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон Л.Гансүх нарын гурван хүнийг өнөөдөр шүүнэ.
Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал болох байсан ч гэрчүүд ирээгүй, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээсээ татгалзсан үндэслэлээр дахин хойшилсон юм. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх нарыг цагдан хорьж шүүх хурлыг Цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл шүүгчид шийдвэрээ өөрчилж хурлыг шүүх танхимд хийхээр болжээ. Учир нь өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна иргэд жагсаж хурлыг хорих ангид хийхийг эсэргүүцсэн байна.
Мөн Л.Гансүх шүүх хурлыг шүүхэд хийхийг шаардаж өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүний өмгөөлөгч Ц.Баасандорж ШЕЗ-д хандсаны дагуу ийн тогтоолыг өөрчилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|