Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гансүх өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Н.Болд
2015 оны 9 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлахаар болжээ.

Учир нь түүнд холбогдох шүүх хурал энэ 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдсон ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар 10-ны өдөр хүртэл хойшилсон. Улмаар шүүх хурал болтол Л.Гансүхийг цагдан хорьж байгаа. Дээрээс нь дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болсон юм.

Шүүх хурлыг шүүхийн танхимд бус шоронд хийж байгаа нь хуний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж Л.Гансүх үзэж байгаа аж. Тиймээс хурлыг шүүхийн танхимд хийхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна.

Мөн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдгээ илэрхийлсээр байгаа ажээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Л.Гансүхийн өмгөөлөгчид өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас өгөх юм байна.

Зураг