Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бөөрийг цэвэрлэх хамгийн сайн арга

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бөөр нь цусан дахь хорыг цэвэрлэх чухал үүрэгтэй эрхтэн. Гэхдээ хугацааны туршид бөөр өөрөө бохирдож цэвэрлэх хэрэгцээтэй болдог.

 

Хэрхэн цэвэрлэх вэ?

Үүнд ганц атга яншуй байхад хангалттай. Сайн угаасны дараа хэрчээд, нэг литр цэвэр ус хийж буцалгана.

Буцалж эхэлсний дараа 10 минут чанаад гаргаж хөргөнө. Үүний дараа шүүгээд шилэн саванд хийн хөргөгчинд байлгана.

Өдөрт нэг аягыг уух хэрэгтэй.

Удалгүй та хорт бодис болон давс шээсээр гарахыг мэдрэх болно.

 

Яншуйн бүтэц найрлагыг сонирхвол:

  • Хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч)
  • Арьс төлжүүлэгч
  • Бета каротиноор баялаг
  • Кальци, фосфор, төмөр, сульфур зэрэг эрдэсээр баялаг
  • Хлорофилаар баялаг
  • C витаминтай хосолбол хорт хавдар, зүрхний өвчнөөс сэргийлнэ
  • Мэдрэлийн системийг сайжруулдаг

Кальциар баялаг тул ясны сийрэгжилтэнд сайн. Ялангуяа хүүхэд, тамирчдад үр дүнтэй.

Үс, хумсны чанарыг сайжруулдаг, арьсанд онцгой сайн нөлөөтэй.

Идээ үрэвслийг сайн эмчилдэг шидтэй ургамал юм.

 

Эх сурвалж: Healthy Food Team