Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эмийн зохистой хэрэглээг дэмжих өдрүүдийн хүрээнд эмийг хэдийд, яаж хэрэглэх, хадгалах талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Эмийн үйлдэл болон цаг хугацааны хамаарлыг судалдаг эм судлалын салбарыг хронофармакологи гэдэг. Энэ нь эмийн үйлдэл цаг хугацааны хэмнэлээс хэрхэн хамаарах, бие махбодийн хэмнэлт үйл ажиллагаанд эм хэрхэн нөлөөлөх, цаг хугацааны хэмнэлтэй уялдуулан эмийн эмчилгээг хэрхэн зохистой явуулахыг судалдаг.
Эмийг хэдийд хэрэглэснээс эмчилгээний үйлдэл ихээхэн хамаардаг.
Эмийг хэдийд хэрэглэснээс эмчилгээний үйлдэл ихээхэн хамаардаг. Жишээлбэл: Нитроглицерин өглөө, дигоксин оройн цагаар илүү сайн үйлчилнэ. Эмийн хорон чанар, гаж нөлөө ч мөн цаг хугацаанаас хамааралтай байдаг. Жишээ нь: пенициллины харшил 18-04 цагийн хооронд хамгийн олонтоо тохиолддог байна.
Ихэнх тохиолдолд бие махбодийн идэвхтэй ажиллагааны үед эмийн үйлдэл сайн байдаг. Иймээс нойрсуулах эм шөнийн цагаар илүү сайн нөлөөлдөг бол шээс ялгаруулах үйл ажиллагаа шөнийн цагаар сул байдаг тул хаван хөөх эмийг өглөө хэрэглэх нь тохиромжтой байдаг.
Иймээс та эмийг өдөрт хэдэн удаа, өглөө, орой хэдийд хэрэглэх талаар эмчээс асууж заасан хугацаанд нь хэрэглэвэл эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх болно.
Эм нь хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхитай харилцан нөлөөлснөөс эмийн үйлдлийн идэвх буурах, эсвэл ямар нэг гаж нөлөө үүсэх нөхцөл болдог. Зарим хүнсний бүтээгдэхүүн тухайн эмийн биед шимэгдэх, биеэс ялгарах үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Жишээ нь: жимсний шүүсний хүчиллэг чанар нь пенициллин мэтийн антибиотикийн үйлдлийг бууруулдаг бол сүүн бүтээгдэхүүн тетрациклины үйлдлийг саармагжуулдаг.
Ууж хэрэглэх эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Шахмал, капсул, үрэл зэрэг хатуу эмийн хэлбэрүүд нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусмал байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул дийлэнх эмийг өлөн үедээ уух нь зүйтэй байдаг. Гэвч өлөн үедээ уух боломжгүй эмүүд бас бий.
Ууж хэрэглэх эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг.
Жишээ нь: аспирин, диклофенак зэрэг эмийг өлөн үед уувал ходоод гэдэсний салстыг цочроосноос дотор муухайрах, огиулахаас гадна ходоодны салстыг гэмтээн шархлаа үүсгэж болно. Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идэсний дараа уух хэрэгтэй.
Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой. Харин фестал, панкреатин зэрэг хоол шингээх бэлдмэлүүдийг хоол идэх үедээ хоолтой хамт хэрэглэнэ. Эм хэрэглэж байгаа үед хоол ундны дэглэмийг нарийн баримтлах нь зүйтэй.
Эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээллийг мэргэжлийн ном, сонин сэтгүүлээс авч болохоос гадна эмч, эмийн санч нараас авч болно. Харин хэрэглэх гэж байгаа эмийнхээ хайрцаг болон түүнийг дагалдан ирэх “Хэрэглэх заавар” -аас дараах мэдээллийг аваарай.
Эмийн “Хэрэглэх заавар”-аас
Эмийн хайрцгаас
Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул дараах зөвлөмжийг анхаарна уу. Үүнд:
Чанарын баталгаагүй эм авахаас сэргийлэхийн тулд эмийг зөвхөн эмийн сангаас авах нь зүйтэй. Хүмүүс эмийн сангаас эм худалдаж авахдаа зөвхөн хүчинтэй хугацааг ихэвчлэн хардаг. Энэ нь тухайн эмийн чанарыг мэдэхэд хангалтгүй байдаг.
Иймээс хүчинтэй хугацаагаас гадна савлалтын бүрэн бүтэн байдал, өнгө, хэлбэр, гадаад байдал зэргийг шалгаж авч байх нь чухал. Үүнээс гадна худалдан авах гэж байгаа эмээ яаж хэрэглэх талаар тодорхой мэдэхгүй байгаа бол эмийн санчаас асууж зөвлөгөө аваарай.
Манай ард иргэдийн дунд өвчилсөн үедээ олон эм уувал хурдан эдгэрдэг гэсэн ташаа ойлголт байдгаас хэт олон эмийг нэгэн зэрэг хавсран хэрэглэх нь түгээмэл байна. Өвчний хожуу болон хүндэрсэн үед эмийг зайлшгүй хавсран хэрэглэх шаардлага гардаг. Эм хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед цөөн эмийг эмчийн зөвлөмжийн дагуу зохистой тун хэмжээгээр хэрэглэж болно.
Учир нь:
Иймээс:
- Өвчин хүндэрсэн үед өөрөө дур мэдэн эмчилгээ хийхийн оронд эмчид ханд. Эмч таны өвчнийг оношилж тохирох эмийг сонгож өгөх болно. Та харин эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу зөв хэрэглээрэй.
- Эмчид үзүүлэхдээ хэрэглэж байгаа эмийн талаар түүнд заавал мэдэгдээрэй.
- Жоргүй олгодог хэд хэдэн эмийг зэрэг худалдаж авах бол найрлага нь ижил байгаа эсэхийг сайтар нягтлаарай.
ЭМСЯ-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|