Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд ямар цувралд илүү дуртай вэ? “Жан Бу Ри ирлээ” vs. “Сөрөг Урвал”

Б.Дөлгөөн
2015 оны 8 сарын 13
iKon.MN

Монголчуудын хувьд төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж буй үзэгчийн зан төлвийн чиг хандлага бол Олон Ангит Кино буюу Сериал юм.

Цуврал ОАК нь нэг ангит уран сайхны киног бодвол дараагийн ангийг үзэх сэдлийг төрүүлж өгдгөөрөө өргөн нэвтрүүлгийн болон бусад медиа сувгийн хувьд рейтингээ татах баталгаа болж өгдөг.

Монголчуудын хувьд ч ажиглагдаж байгаа энэхүү чиг хандлагад Монголын телевизүүд соргог хандаж, сонирхолтой ОАК-г албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхэлсэн. Энэ нь 2014 онд нийт 32,046 анги ОАК гарсан нь 2013 онтой харьцуулахад 57% өссөн үзүүлэлт байснаас бэлхнээ харагдаж байна.

Үүнийг дагаад ямар ОАК сонговол рейтинг амжилттай татах вэ гэсэн асуулт үүсдэг.

“Жан Бу Ри ирлээ” болон “Сөрөг урвал” киноны рейтингийг жишээ болгон авч, шинжээчдийн дүгнэлтийг нэгтгэснээр энэ асуултанд хариулт олохыг зорилоо.

 

Жан Бу Ри ирлээ

 

 

 

 

Өмнөд Солонгос

Монгол

Өргөн нэвтрүүлгээр цацагдаж Эхэлсэн

2014 оны 4 сарын 05

2014 оны 12 сарын 25

Дууссан

2014 оны 12 сарын 25

2015 оны 2 сарын 14

Давтамж

Амралтын өдрүүдэд

Өдөр бүр

Жанр

Romance, Family, Comedy, Drama

 

 

 

Боловсрол сувгаар гарсан телевизийн олон ангит “Жан Бу Ри ирлээ" кино нь comedy, drama төрлийн кино юм.

Тус сериал Сөүлийн болон Улаанбаатарын үзэгчдийн таалалд амжилттай нийцсэн нь дээрх графикаас харагдаж байна. Тус кино 2015 он гарснаас хойш Улаанбаатар хотын ТҮС-ны хүрээнд бүртгэгдсэн хамгийн өндөр рейтингтэй (дунджаар 16% Rtg) ОАУС кино болсон.

 

Тус киноны Сөүл болон Улаанбаатар дахь ойролцоо рейтингээс харахад Солонгост өндөр рейтингтэй байсан кино Монголд өндөр рейтингтэй байх магадлал өндөр байна. Үүнд киноны сэдэв, жанраас гадна соёлын төсөөтэй байдал, улс хоорондын харилцаа, Солонгосын контентын бодлого зэрэг макро түвшний нөлөөлөл ч байдаг гэж шинжээчид үздэг.

Мөн аль ч улсад тус киноны рейтинг аажим өсөлттэй байгаагаас Солонгос киног дундаас нь үзсэн ч ойлгож, цааш үргэлжлүүлэн үзэх боломжтой байдаг онцлог нь харагдаж байна.

 

Сөрөг урвал

 

 

 

 

Харин Монгол HD сувгаар гарсан “Сөрөг урвал” киноны хувьд АНУ, Монгол дахь рейтинг хоорондоо хамаарал багатай байна. 

“Сөрөг урвал" кино нь Thriller, crime drama төрлийн кино юм. Америк улсад маш алдартай цуврал бөгөөд хамгийн сүүлийн ангийг нь АНУ-ын 10.28 сая үзэгч шууд үзсэнээрээ бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй анги болж бүртгэгдсэн байна (АНУ-ын хүн ам 320 сая болохыг анхаарна уу). 

 

Гэвч Улаанбаатарт дунджаар Rtg%=0.6 авсан нь бусад сериалуудтай харьцуулахад бага байлаа. Үүнд соёлын ялгаа гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь дамжиггүй.

 

АНУ

Монгол

Өргөн нэвтрүүлгээр цацагдаж Эхэлсэн

2008 оны 1 сарын 20

2015 оны 4 сарын 30*

Дууссан

2013 оны 9 сарын 29

2015 оны 7 сарын 28

Давтамж

Долоо хоногт 1 анги

Ажлын өдрүүдэд

Жанр

Crime drama, Thriller, Contemporary Western, Black Comedy

* Өргөн нэвтрүүлгийн сувгаар цацагдахын өмнө Юнивишний видео санд байсан. Мөн бусад хэлбэрээр олж үзэх боломж нээлттэй байсан.

Гэхдээ энэхүү жишээн дээрээс АНУ дахь сериал цацах тактик, Монголынхоос огт өөр байгааг анзаарч болно.

АНУ-д ихэнх чанартай кино нь үзэгчээ барих, сенсаци болгох улмаар рекламныхаа орлогыг хамгийн их байлгах зорилгоор долоо хоногт нэг удаа цацагддаг. Улмаар Сөрөг урвал кино нь 5 жилийн турш гарсан байна. Энэ нь тус улсын зар сурталчилгааны арилжааны системтэй холбоотой.

Рейтингийн хувьд АНУ-д 4-р улирал хүртэл тогтвортой байгаа нь Америк цувралыг анги алгасахгүй үзэх шаардлагатай байдагтай холбоотой гэж үзэж болно. Нэгэнт алдартай болсон үедээ үзэгчдэд өмнөх ангиудыг нөхөж үзэх боломж олгосноор 4-р улиралаасаа хүч авсан байна. Энэ дээр мөн урт хугацааны завсартай гардгийн давуу тал гарч байгаа юм.

Харин Монгол улсад энэхүү цуврал 3 сарын хугацаанд цацагдсан нь киноны зориулалттай зөрчилдсөнөөр харилцан адилгүй рейтинг татах үндэслэл болсон байж болно. Ерөнхийдөө Монголд “өдөрт нэг анги” гэсэн хандлага их байдаг нь зардал өндөртэй, үр ашиг багатай хувилбар гэж салбарынханы шүүмжлэлд өртдөг юм.

Дээрх хоёр харьцуулсан график болон бусад датан дээр үндэслээд дараах таамаглалуудыг “Максима Медиа” ХХК-ийн шинжээчид дэвшүүлж байна.


1. Монгол үзэгчийн зан төлөв Солонгосчуудынхтай илүү төстэй

Монгол улсад 2014 онд нийлүүлэгдсэн ОАК-г үйлдвэрлэсэн улсын бүтцээр харахад БНСУ 29%, ОХУ 22%, АНУ 20%, Монгол 8%-ийг эзэлж байсан.

Эндээс хамгийн өндөр рейтингтэй нь мэдээж Монгол, мөн Солонгос байсан нь 2012 оноос хойш явуулсан судалгаанаас ажиглагдсаар ирсэн.

Мэдээж олон хүчин зүйлс нөлөөлөхийн дотор нэгэнтээ танил болсон Солонгос жүжигчид, макро түвшиндэх Солонгос, Монгол улсуудын харилцаа мөн соёлын нөлөө тодорхой хэмжээнд нөлөөлж буйг үгүйсгэхгүй.


2. Хөнгөн сэдэвтэй кино Азид өндөр рейтингтэй байдаг

Үзэгчдийн дийлэнхэд хөнгөн сэдэв таашаагддаг байна.

Энэ нь Азид нийтлэг үзэгдэл бөгөөд кино төдийгүй реалити шоу зэрэг бусад жанрт ажиглагддаг тухай Itv studios компаний мэргэжилтэн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг, шинжлэх ухаан, триллер жанраас илүү гэр бүл, инээдэм, драм төрлүүдийг түлхүү сонирхоно.


3. Солонгос кино нь бүх насныханд зориулагдсан байдгаараа давуу талтай

“Жан Бу Ри ирлээ” кино нь бүх насныхан үзэхэд тохиромжтой, харин “Сөрөг урвал” кино нь ангиллаараа насанд хүрэгчдэд зориулагдсанаас гадна тодорхой хэмжээний боловсролтой, эрэгтэй хүмүүст зориулсан кино юм.

Тиймээс “Жан Бу Ри ирлээ” киног өдөр болгон үзүүлэхэд болохгүй зүйл үгүй байхад “Сөрөг урвал” кино нь өдөр болгон гаргах нь үзэгч талаасаа алдалгүй үзэхэд бэрхшээлтэй байж болно.


Мөн “Жан Бу Ри ирлээ” нь 2014 оны буюу харьцангуй шинэ кино байлаа.

Нөгөө талаас хэдий хуучин байсан ч Солонгос киног Монголын дундаж үзэгч олж үзэх магадлал бага. Харин “Сөрөг урвал” нь 2008 онд эхэлж, 2013 онд дууссан харьцангуй хуучин кино юм.

Мөн Англи хэл дээр тул сонирхсон үзэгч олж үзсэн байх магадлал өндөр. Мөн тус кино Univision –ын видео санд тавигдсан байхыг дурдах нь зүйтэй. 

Эх сурвалж:

“Максима Медиа” ХХК нь Английн “Кантар Медиа” компаний пиплметр технологиор Улаанбаатар хотын хэмжээнд Телевиз Үзэлтийн Судалгааг хийдэг юм.