ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Ван (Pluto) гаригийн тухай баримт, тайлбарууд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 17
IKON.MN

Дэлхийн ван хэр том гариг вэ?

Нарны аймгийн хамгийн гадна талын хүйтэн, харанхуй хэсэгт оршдогийн улмаас Дэлхийн ван гариг 1930 оныг хүртэл илрээгүй юм. Хамгийн анх түүнийг манай дэлхийтэй ижил хэмжээтэй гэж үзэж байсан. Харин одоо түүний хэмжээ 2,370 км диаметртэй болохыг батлаад одой гариг хэмээх ангилалд оруулдаг болсон.

Дэлхийн ванг Дэлхий, Сар, түүний дагуул Шэронтой харьцуулбал

Дэлхийн вангийн гадаргуу

Өндөр нягтралтай гэрэл зурагнаас Дэлхийн вангийн гадаргуу дээр 3,500 орчим метр өндөртэй мөсөн уулс байгааг илрүүллээ. Ойрхон татах хүчний үйлчлэл үзүүлэх том гариг байхгүй тул геологийн идэвхжил муутай гэж тооцож байсан бол зурган дээр ямар нэг тогоо үүсээгүй, цэвэр гадаргуутай байгаа нь Дэлхийн ванг дотоод идэвхжил өндөртэй болохыг баталж байна.

New Horizons сансрын хөлгөөс авсан зурган дээр гарсан мөсөн уулс

Дэлхийн ван хэдэн сартай вэ?

Дэлхийн ван нь таван дагуултайгаас хамгийн том нь Шэрон (Charon). Дэлхийн ван болон Шэрон нь зөвхөн нэг талаараа өөд өөдөөсөө хардаг. Манай дэлхийн сар зөвхөн нэг талаа дэлхийд харуулдаг бол энэ хоёр нь харилцан бие биедээ нэг талаа харуулдаг.

Дэлхийн ван ба түүний хамгийн том сар Шэрон
Дэлхийн вангийн бүх дагуулууд

"Хос гариг" уу?

Дэлхийн ван болон Шэрон нь нэгэн төв цэгийг тойрч эргэлддэг. Нарны аймаг дахь цорын ганц хачин үзэгдэл буюу Дэлхийн ван, Шэрон хоёрын хүндийн төв цэг нь биетийнхээ гадна талд оршдог гэсэн үг. Энэ тогтоцоос нь болоод Олон Улсын Астрономийн Холбоо Дэлхийн ван, Шэрон хоёрыг “хос гариг” гэж нэрлэдэг байснаа сүүлд больж Шэроныг Дэлхийн вангийн дагуул гэж үзэх болжээ.

Дэлхийн ван дээр хэр хүйтэн бол?

Дэлхийн вангийн атмосфер нь нитроген, метан, карбон диоксидээс тогтдог. Атмосферын зузаан нь Дэлхийн вангийн Нар хүртлэх зайнаас хамаарч өөрчлөгддөг. Дэлхийн ван нарнаас холдох үед хий нь хөлдөж гадаргуу дээр унаснаар хийн давхарга нимгэрдэг. Дэлхийн вангийн гадаргуу дээрх хэм Цельсийн хасах 233-аас хасах 223-ын хооронд хэлбэлздэг.

NASA-гийн зураачийн бүтээсэн Дэлхийн вангийн гадаргууны төсөөлөл. Мөсөрхөг гадаргуу дээр тусч буй нар хэрхэн харагддаг, Шэрон дагуул хэр том харагддагийг дүрсэлжээ.

Бусад гаригаас юугаараа ялгаатай вэ?

Дэлхийн вангийн Нарыг тойрох зам нь бусад гаригуудаас нэлээд өөр, гажилттай байдаг. Заримдаа тэр зэргэлдээх Далайн ван (Neptune) гаригийн тойрог зам дотор орж наранд илүү ойрхон болдог. Харин холдох үедээ Нарнаас 7.3 тэрбум км зайнд очдог байна. Дэлхийн ван нь Нарыг нэг бүтэн тойрохдоо манай дэлхийн хэмжүүрээр 248 жилийг зарцуулдаг ажээ.

Гаригуудын эргэх замыг хажуугаас харуулсан нь
Гаригуудын эргэх замыг эгц дээрээс харуулсан нь

 

Эх сурвалж: Space.Com

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Төрбарих [66.181.176.102] 2018/4/10
Дэлхий ван нь хэдийгээр хамгийн жижиг гараг ч нарны аймгийн гараг юм
4 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2015/7/23
Сансараа гэж агууу хүн бид чинь ёстой нэг юу ч гэж хэлмээр юм бэ дээ
3 | 0 Хариулах
хэхэ [150.129.140.200] 2015/7/17
гарон ч гэж уншиж болно.
5 | 0 Хариулах
Зочин [111.95.104.135] 2015/7/17
Харон гэдгийг Шэрон гэж орчуулдаг орчуулагчаа ажлаас нь хал
2 | 8 Хариулах
Зочин [27.123.214.119] 2015/7/17
Английн өмнөд хэсэгт, Германд, Францад Шэрон, Шэгон гэх мэтээр дууддаг. орчуулж байгаа хүнийхээ хэлнээс л болно доо
7 | 1 Хариулах
Зочин [27.123.214.119] 2015/7/17
Олон соёл холилдсон энэ дэлхий дээр бичихдээ л нэг стандартаар бичээд, уншихдаа өөр өөрийнхөөрөө буулгадаг болсон цаг. Заавал нэгний дуудлагыг тулгах хэрэггүй
3 | 0 Хариулах
Зочин [111.95.104.135] 2015/7/17
Грек гаралтай бүх үгийг СН гэхийг Х гэж уншдаг. Францад теЧноложи гэж уншдаггүй л байх
0 | 1 Хариулах
Зочин [27.123.214.108] 2015/7/17
тамтайм бэ яассс гол юмаа уншаач [хориотой үг]
4 | 1 Хариулах
Зочин [111.95.104.135] 2015/7/17
Аргаа ядаад хориотой үг хэрэглээд л ккк
1 | 2 Хариулах
ikon.mn [27.123.214.108] 2015/7/18
Таны шаардлагыг хүлээн авч өнөөдөр Р.Түвшинг ажлаас нь халлаа. Хүсвэл таныг грек хэлний орчуулагчаар авахад бэлэн байна. Та анкетаа явуулна уу!
13 | 0 Хариулах
Зочин [150.129.141.241] 2015/7/17
тойрог зам нь ганц согтуу явдаг нь юм байна даа хөөрхий
1 | 0 Хариулах
Батмөнх [112.72.11.115] 2015/7/17
Маш сонирхолтой гоё мэдээлэл байна дараа дараагийн мэдээлэлээ цаг алдалгүй оруулаж байгаарай амжилт хүсье
6 | 0 Хариулах
Зочин [112.72.11.119] 2015/7/17
haron geechdee
3 | 0 Хариулах
Зочин [202.179.2.18] 2015/7/17
Goy bna
4 | 0 Хариулах
Зочин [202.131.228.66] 2015/7/17
Сонирхолтой :D
2 | 0 Хариулах
Зочин [112.72.13.3] 2015/7/17
Sansar sudlal sonirholtoi shuu, haaya zuudendee end tend gariguudad ochtson yavj bdiin
6 | 0 Хариулах
Зочин [202.126.91.89] 2015/7/17
Нэг сансарт аялж зүүдэлж үзэх юмсан :)
6 | 0 Хариулах