Дэлхийн ван гаригт хүрсэн хүн төрөлхтний элч New Horizons эх дэлхий рүүгээ зурагнууд илгээсээр байна.
Сүүлд Дэлхийн вангийн гадаргын нэлээд томруулсан зургийг илгээжээ. Үүнээс эрдэмтэд аварга том мөсөн уул нуруунуудыг олж илрүүлсэн байна. Сонирхолтой нь тэдний нас 100 сая жил орчим байгаа нь 4.6 тэрбум жилийн настай нарны аймгийн хувьд маш залуу гэсэн үг юм.
Мөн Дэлхийн вангийн гадаргуу дээр бусад гаригууд дээр байдаг шиг тогоонууд байхгүй байгаа нь энэ гаригийг харьцангуй сүүлд бий болсон “залуу” гариг гэж үзэхэд хүргэж байна.
NASA-гийн тайлбар видео дүрсийг эндээс үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!