Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Халх сурын Хасаа харвааны эхэн өрөг эхэлж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын Халх сурын хасаа харвааны эхэн өрөг эхэлж байна. Эхэн өрөгт 360 гаруй харваачид сум тавьж байна. Өнөөдөр харваачид нийт 12 сум тавих бөгөөд маргааш үлдсэн 8 сумаа тавьж аваргууд тодрох юм. 

Халх сурын хувьд хана болон хасаа харваа хэмээн ангилагддаг бөгөөд харваачид тус бүр 20 сум тавьдаг. Хана харваа 60 хасаатай бол, хасаа харваа 30 хасаатай. Энэ жил Халх сурын харваанд 260 эрэгтэй, 90 эмэгтэй харваачид цэц мэргэнээ сорьж байгаа юм.