Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Монгол бөхийн хамгийн эртний дүрс бичлэгүүд

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 2
iKon.MN

Монгол бөхийн ховор дүрс бичлэгүүдээс хүргэж байна.

1913 оны зун Монгол орноор аялсан Францын гэрэл зурагчин Стефани Пассетын нэгэн ховор дүрс бичлэг. Зургийн эхэнд 1913 оны долоодугаар сарын 13-23-ны үед Монголд бадарчин лам нар бөхийн барилдаан үзүүлж байгаа нь гэсэн тайлбар хийжээ.

Төгсгөлд нь Альберт Каны музейд зориулж Стефани Пассетын буулгасан дүрс гэсэн байна.

Хятадын цуглуулагчийн олсон 1928 оны Өвөр Монгол бөхийн дүрс бичлэг. Нэгэн язгууртны өргөөнд болсон барилдаан бололтой.

Дүрсийг буулгасан эзэн тодорхойгүй.