Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: ЦЕГ-ын зүгээс иргэн У болон нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 2
www.ikon.mn
Зураг зураг

Цагдаагийн алба хаагч нэгэн эмэгтэйг хэрцгийгээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байгаа билээ. Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “2015 оны зургаадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цагдаагийн алба хаагч ёс зүйн хэм хэмжээгээ ноцтойгоор зөрчиж, байж боломгүй үйлдэл гаргаж байгаа бичлэг тарсан. 

Уг үйлдэлд Цагдаагийн Ерөнхий Газрын зүгээс иргэн У болон нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудал дээр албаны шалгалт явагдаж байна. Албаны шалгалтын дүнг ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар хэлэлцээд тухайн алба хаагчид хариуцлага тооцно. Мөн иргэний эрч чөлөөнд халдсан асуудлаар тухайн албан  хаагчид Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар ажиллаж байгаа.

Тухайн алба хаагчид авсан арга хэмжээ болон эрүүгийн хэрэг шалгах явцын  талаар бид эргэн мэдээлэх болно.

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын ёс зүй, иргэний эрхийг зөрчсөн асуудлын талаар мэдээллийг 126 тусгай дугаараар болон цахим сайтаар 24 цагийн турш мэдээлэл авч байгаа. 

ЦЕГ-аас алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна" гэлээ.

Иргэн У 2014 онд ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байжээ. Тухайн үед түүний хэргийг шалгаж байсан алба хаагч нь энэ сарын 30-ны өдөр түүнтэй таралдсан бөгөөд 2014 онд шалгасан хэргийн талаар маргалдсанаас энэ хэрэг болсон байна.

Иргэн У-н биеийн байдал одоо хэвийн байгаа бөгөөд хөнгөн гэмтэл авсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гараад байгаа аж.

Ёс зүйгүй үйлдэл гаргасан цагдаагийн алба хаагч нь ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах албан тушаалтай юм байна.

 

Өнөөдрийн Монгол улс бол байж боломгүй үйлдлээр дүүрэнТөрийн цагдаа өөрөө хамгийн түрүүнд хууль гэж зүйлийг маш чанга мөрдөж байж иргэдийг мөрдөхийг шаардаж сахин хамгаалдаг үүрэгтэй. Төрийн хувцас өмссөндөө бардаж хамгийн бузар бүхнийг хийж гэмт хэрэгтэнтэй тэмцэх биш өөрсдөө Гэмт этгээдүүд болсон нь нууц биш болж. Дээр дооргүй маш их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Жишээ нь бичлэг дээр байгаа этгээд энэ эмэгтэйг замын эсрэг талаас үсдэж чирч ирсэн гэж байгаа. Бүгд биш ч ийм араатнууд Монголын цагдаагийн эгнээнд их болжээ.Цааш түгээж Энэ нөхрийг Цагдаагийн эрхэм эгнээнээс арчигдаж алга болтол SHARE SHARE

Posted by DMNN on Monday, June 29, 2015