ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзад Монгол эмэгтэй дөрвөн удаа буудуулжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Өчигдрийн 17:00 цагийн орчимд Малайз улсад Монгол эмэгтэй буудуулсан гэх мэдээллийг Гадаад Хэргийн Яамны Консулын газрын захирал Н.Батаа өглөө.

Тэрбээр "Малайз улсад манай Консулын газар байдаггүй. Тайланд улс дах Консулын газар давхар хамаардаг. Бидэнд энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл одоогоор алга байна. Тайланд улс дахь Консулын газарт хандаж буудуулсан эмэгтэй тухайн улсад хэзээ очсон, ажиллаж, сурч байсан эсэх зэрэг холбоотой мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт явуулаад байгаа. Тайланд улсын Консулын газраар дамжин мэдээлэл ирсэн даруйд нь хэвлэлээр мэдээлнэ” гэлээ.  

Малайзын хэвлэлүүдээр мэдээлж буйгаар Монгол эмэгтэйг машинд сууж байхад нь мотоциклтой этгээдүүд гаднаас нь буудсан бөгөөд эмэгтэй дөрвөн удаа буудуулсан байна. Тэрээр орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.