Торгуулиа хэрхэн онлайнаар төлөх вэ?
Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөрчил гаргаж торгуулсан бол торгуулиа онлайнаар төлөх нь чирэгдэл багатай.
Гэвч энэ талаар хангалттай мэдээлэл байхгүйгээс хүмүүс банкны салбарт биеэр очин төлөх хэрэгтэй болдог.
Тэгвэл дараах зааврын дагуу онлайнаар төлөх боломжтой.
- Torguuli.mn сайтад зочлон өөрийн машины улсын дугаараар шүүж торгуулийн үлдэгдэл байгаа эсэхээ шалгана.
- Хэрвээ торгууль байвал хэрхэн төлөх заавар уг сайтад дараах байдлаар дурдагджээ:
“Та аль ч банкаар торгуулийн хуудасны төлбөрөө төрийн сангийн дансанд тушаах боломжтой.
Хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзварт нэвтэрсэн - 200000985 данс
Энхтайваны өргөн чөлөөний 1-р эгнээгээр зорчсон - 200000947 данс
Замын цагдаагийн POLICE READER терминалаар торгуулсан - 200000952 данс”
- Онлайнаар төлөхдөө өөрийн үйлчлүүлдэг банкны Интернэт банк эсвэл Мобайл банкаар нэвтрээд харгалзах утгуудыг бөглөнө.
- Төлбөр хүлээн авах банк: Төрийн сан
- Дансны дугаар: Ямар төрлийн зөрчил гаргаснаас хамаараад өмнө дурдагдсан гурван дансны нэгийг тавина.
- Данс эзэмшигч: Энд дараах нэрнүүдийг кирилл үсгээр алдаагүй зөв бичнэ.
|
200000947 |
“УБ. 1-р эгнээ-хүү торгуул-н орл” |
|
200000985 |
“УБ. ЗХУТөв-н хүү торгуул-н орло” |
|
200000952 |
“УБ. Хүү торгуулийн орлого” |
- Гүйлгээний утга: Энд торгуулийн хуудасны кодыг оруулна. Танд өгсөн хуудсан дээр, эсвэл Torguuli.mn сайтын хайлтын үр дүн дээр харагдаж байгаа олон оронтой тоо.
- Гүйлгээний дүн: Торгуулийн хэмжээгээ оруулна
Жишээ болгож ХХБ-ны MostMoney үйлчилгээний дэлгэцийг харуулав.
Бидний бодит туршлагаас харахад төлснөөс хойш хоёр долоо хоног орчмын дараа Torguuli.mn сайт дахь бүртгэлээс хасагдсан байсан юм.
Тиймээс тодорхой хугацааны дараа уг сайтаар орж шалгаж үзэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

