Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны өмч хулгайлсан хэргээр анх удаа ял оноолоо

Б.Заяа, Зууны мэдээ
2015 оны 5 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Оюуны өмчид халдсан гэмт хэргийг Монгол Улс анх удаа шүүхээр шийдвэрлэжээ.

Манай улсын иргэн У гэгч 2011-2014 оны хооронд ОХУ-ын “Касперский Лаб ЗАО” компанийн “Касперский” вирусны программыг “Монголиан Бревери анбендинг”, “Вокомтехнологи” гэх хоёр компанийн нэрээр зөвшөөрөлгүй хуулбарлаж бусдад борлуулжээ.

Тэрбээр гадаадын компанийн бүтээлийг ашиглан 54.2 сая төгрөгийн ашиг олсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид шүүсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутгаж, таван сарын хугацаагаар баривчлах ял оноожээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа