УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн чуулган УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлог юм. Хаврын чуулганаар Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Сонгуулийн нэгдсэн хууль зэрэг олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Бидэнд хугацаа бага шийдэх асуудал их байна.
Энэ удаагийн хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсыг эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2014оны төсвийн гүйцэтгэл батлах тухай зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэнэ" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|