• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголыг Япончууд харьцангуй органик, байгаль орчны нөхцөл сайтай орон гэж үздэг”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 3
www.ikon.mn

Монголын эдийн засгийн чуулган 2015-ын “Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь” сэдэвт салбар хуралдаан үргэлжилж байна. 

Энэхүү хуралдаанд оролцогчдын хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэе.

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като:

  • Монголыг Япончууд харьцангуй органик, байгаль орчны нөхцөл сайтай орон гэж үздэг.
  • Япон Улс газарзүйн талаасаа Монголоос тийм ч хол биш. Гэхдээ мэдээж мориор хүрч болохгүй.
     
  • Монгол Улс бол Япон руу экспортын бүтээгдэхүүн гаргахад тохиромжтой орон.
     
  • Монголд худалдааны төлбөр тооцооны хувьд импортлогч, экспортлогчдод эрсдэлтэй нөхцөл байдлууд байна. 
     
  • Монголын дотоодын банкнуудын хувьд худалдааг дэмжих процесс явуулах хэрэгтэй.
     
  • Монгол Улсын хувьд банкны хүүг зохицуулах хууль байхгүй байна.
     
  • Өрсөлдөөнийг сайжруулах замаар зээлийн хүүг бууруулах боломж гарах байх.
     
  • Зээлийн хүүгийн одоогийн түвшин нэлээн өндөр байна.
     
  • Ноднин банкны зээл олголтын хэмжээ арван хувиар өссөн. Энэ нь өөрөө арилжааны банк эрсдэл хүлээж байна гэсэн үг.
     
  • Зээлийн хүү бага байна гэдэг бол тухайн эх үүсвэрийн хүртээмжээс шалтгаална.
     
  • Банкууд дээр хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэлээн өсч байна. 

 

Монголын Бизнес хөгжлийн холбооны ерөнхийлөгч н.Даваасүрэн:

  • Бүхий л том корпорациуд зардлаа яаж багасгах вэ гэдэг аргыг судлаад, хайгаад явж байна. 

 

Эдийн засагч Н.Дашзэвэг:

 

  • Гадаад худалдаа, аж үйлдвэрийн бодлого шинжлэх ухааны үндэстэй байх ёстой. 
     
  • Юуны өмнө экспортынхоо стратеги, үндэсний зөвлөлийг бий болгох хэрэгтэй. 
     
  • Япон мэтийг өндөр зах зээл дээр гардаг экспортлогчдын зөвлөлийг бий болгох хэрэгтэй. Хажуудаа эдийн засагч, эрдэмтэдтэй.
     
  • Импортын бодлого, тариф маш буруу байна. Таван хувь гэдэг бол хамгаалах түвшин биш. 

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

  • Импортын тарифын асуудлаар УИХ-ын тогтоолоор дэмжигддэг төсөл бэлэн болсон. 
     
  • Монголчууд дотоодынхоо үйлдвэрлэлийг  хамгаалах болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа.
     
  • Монголд Шинжлэх ухаан, технологийн паркийн асуудал хол хөндий байгаа.

 

Элчин сайд Б.Болдбаатар:

  • Импортын татварыг ялгавартай болгох асуудлыг хөндөж буй нь маш чухал.
     
  • Гаалийн тариф бол худалдааны бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл.

 

“Exclusive”компанийн гүйцэтгэх захирал Г.Майцэцэг

  • Би энд оёдлын салбарыг төлөөлж ирсэн. Эдийн засгийн түншлэлийн гэрээ үйлдвэрлэгч бидэнд маш том боломж олгож байгаа.
     
  • Манай хэдэн үйлдвэрлэгчид Замын-Үүдийн чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхлэхийг хүсч байна. 
     
  • Замын-Үүдэд үйлдвэрлэл эрхлэхэд маш олон талын ач холбогдолтой.
     
  • Үйлдвэрлэлийг дэмжихэд урт удаан хугацаатай, боломжийн хүүтэй зээлийн нөхцөл хэрэгтэй байна.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Сумитомо Мицуй банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Хажимэ Үчида

  • Манай банкны зүгээс Монгол Улсын хувийн хэвшилд санхүүгийн дэмжлэг оруулах зорилготой ажиллаж байна.
     
  • Эдийн засаг удааширч байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл Европын банкууд Монголыг сонирхох сонирхол нь буурах хандлага ажиглагдаж болох юм.
     
  • Манай Сумитомо Мицуй банк Монголын зах зээлд ажиллах стратегиа тодорхойлж байгаа.
     
  • Одоохондоо банкны салбарт зээл олгож байна. Яваандаа бизнес эрхлэгчдэд зээл олгох боломж бүрдэх байх.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг