Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Blackberry-г худалдаж авах уу?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Ройтерс агентлаг өчигдөр Samsung компани Blackberry-г 7.5 тэрбум доллараар худалдаж авах тухай мэдээлсэн.

Энэ мэдээ гарсны дараа Blackberry-гийн хувьцааны үнэ 30 хувь өссөн байна.

Гэвч удалгүй Blackberry компаниас энэ мэдээллийг няцаасны дараа үнэ нь буцаад 15 хувь буурчээ.

Blackberry компаний албан мэдэгдэлд тус компани нь Samsung компанитай ямар нэгэн хэлцэл огт хийгээгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл Ройтерсын мэдээллийг бүрэн үгүйсгэжээ.

Ройтерсын мэдээнд Samsung нь Blackberry-гийн патентуудыг сонирхож байгааг дурдсан байсан. Гэтэл тэдний патентуудын сүүлийн үнэлгээ нь 2-3 тэрбум долларт хүрээд байгаа юм.

Тиймээс дурдагдсан 7.5 тэрбум нь хэтэрхий өндөр гэж шинжээчид дүгнэж байна.