Францын шогч сэтгүүл Шарли Эбдо өнгөрсөн Лхагва гарагт Исламийн зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөж 10 сэтгүүлчээ алдсан хэдий ч ирэх долоо хоногт шинэ дугаараа гаргана гэдгээ мэдэгдлээ.
Тэд энэ удаад сэтгүүлээ нэг сая хувь хэвлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Халдлага гарахын өмнө Шарли Эбдогийн нэг дугаар дунджаар 60 мянган хувь хэвлэгддэг байжээ.
"Бидэнд маш хүнд хэцүү зовлон шаналал, нулимстай цаг мөчүүд хэдий ч сэтгүүлээ гаргах л болно. Учир нь гэмт этгээдүүдийн мунхаг үйлдэл хэзээ ч ялагч байж чадахгүй" хэмээн тус сэтгүүлийнхний зүгээс мэдэгджээ.
Лхагва Парист болсон тус халдлагаар 12 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан билээ. Албаныхан энэхүү халдлагын шалтгааныг Шарли Эбдо сэтгүүлийн нүүрэн дээр 2022 онд Муслимууд Францын засгийн эрхэнд гарах тухай номыг бичсэн Мишель Оллелебекийг гаргасантай холбоотой гэж таамаглаж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!