"Цөмөөхэй" балетийн тасалбар худалдаанд гарлаа
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Монголын балетийн хөгжил сан”, НЗДТГ-тай хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетийг МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.
“Цөмөөхэй” балетад зориулж энэ шинэ жилийн хамгийн том гацуур модыг засч байгаа бөгөөд үзэгч хүүхдүүдэд зургаа татуулах, амттаны мухлагт зочилж, балетаа үзэх боломжтой болно.
Дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетийн тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан бөгөөд ДБЭТ-ын кассаар суудлаасаа шалтгаалан 20 000 төгрөгөөс дээш үнэтэйгээр зарагдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
