Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-ын уулзалтад бэлтгэж эхэллээ

М.Цэцэг
2014 оны 11 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

АСЕМ буюу Ази-Европын 11 дэх дээд төвшний уулзалтыг 2016 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах эрхийг авсантай холбогдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон бусад холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсгүүд өнгөрсөн долоо хоногт ГХЭЗХАЯ-нд уулзалт хийж урьдчилсан судалгаа болон, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцсон байна.


Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ гэдэг нь Европын Холбооны 28 гишүүн орон, Европын хоёр орон, Азийн 21 орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэж буй механизм юм.

Уг уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой онцлог болж байгаа.

Тиймээс тус арга хэмжээг зохион байгуулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо, харилцан уялдааг хангах нь чухал гэж ажлын хэсэг үзэж байна.

Зураг