Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайн сүлд модны гэрлийг арванхоёрдугаар сарын 15-нд асаана

ikon.mn
2014 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллах юм байна. Төлөвлөгөөний дагуу шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг арванхоёрдугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 31-ний өдөр Чингис хааны талбайд зохион байгуулах ажээ.

Нийслэлийн иргэдийг хамарсан дээрх ажлуудын бэлтгэлийг хангаж, тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргахыг Нийслэлийн Ажлын хэсэг хариуцаж ажиллах бол шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүд тус бүртээ зохион байгуулах юм байна.