Хөгжлийн бэрхшээлтэй ч тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлж сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялсан Ч.Мөнгөндалай зорилгоо биелүүлээд нийслэл хотод ирлээ.
Аялагч Ч.Мөнгөндалайг МЗХ-ны "Эр зоригийн алдар" цол тэмдгээр шагналаа
Тэрбээр дөрвөн сарын өмнө буюу зургаадугаар сарын 7-нд тохиосон "Автомашингүй өдөр"-өөр замдаа гарч байсан юм.
Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялж, 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотод ийнхүү барианд орлоо.
Түүнийг МЗХ-ны Ерөнхийлөгч A. Мөнхбат, Ч. Мөнгөндалайгийн гэр бүл, МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб, хэвлэл мэдээллийн байгууллагууд, МЗХ мэргэжилтэнүүд, аяллын турш дэмжиж, хамтран ажилласан байгууллагууд МЗХ-ны төв байранд тосч авсан юм.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч мөрөөдлийнхөө төлөө эрсдэл гарган, Монгол орны баруун аймгуудаар унадаг дугуйгаар тойрсон хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй аялагч Ч.Мөнгөндалайг МЗХ-ны "Эр зоригийн алдар" цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат гардуулан өгч баяр хүргэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!