МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд
08.30 цагт: Үндэсний аудитын газраас хараат бус хувийн аудитын компаниудын ажилтнуудад зориулж “Төрийн аудитын эрх зүй болон Санхүүгийн тайлангийн аудит”-аар сургалт зохион байгуулна.
Хангарьд ордны 14 давхарт
09.00 цагт: НИТХ, НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд бидний оролцоо” зөвлөгөөн болно.
НЗДТГ-ын А танхимд
10.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар БХД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны хуучин барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн тухай хэлэлцэнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Нээлттэй нийгэм форум хамтран "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ы талаар мэдээлэл хийнэ.
Геологийн төв лабораторийн байранд
14.00 цагт: Төрийн өмчийн хороо болоод, Үйлдвэрчний төв зөвлөл, Геологийн төв лаборатори хамтарсан уулзалт хийх гэж байна. Геологийн төв лаборатори нь эдийн засгийн хямрал нэрээр ажилтнуудаа халсан. Харин үүнийг нь үйлдвэрчний эвлэлийн байгууллага болоод Төрийн өмчийн хороо буруутгаж байгаа ажээ.
МҮХАҮТ-ын 507 тоот танхимд
14.00 цагт: "Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн" болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!