ТОМООС ТОМ iPhone 6 ХУДАЛДААНД ГАРЛАА
Хэрэглэгч таны хүсэн хүлээсэн iPhone 6 гар утас өнөөдрөөс албан ёсоор худалдаанд гарлаа.
Apple-ийн албан ёсны борлуулагч Мобиком Корпораци iPhone 6, iPhone 6 Plus загварын гар утсыг 11-р сарын 7-ны өдөр танилцуулж, манай улсад анх удаагаа 5 хоногийн турш хүсэлт гаргасан 2000 хэрэглэгч дундаас шалгуур хангасан 500 орчим хэрэглэгчийн захиалгыг авч шинэ амжилт тогтоолоо. Мөн дээрх 500 хэрэглэгчээсээ хамгийн эхэнд захиалга өгсөн 99 хүнд онцгой бэлэг барьсан билээ.
Тэгвэл 11-р сарын 14-ний өдрөөс Мобиком Корпораци iPhone 6 болон iPhone 6 plus гар утсыг орон даяар өөрийн салбаруудаар дамжуулан албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаалж эхэлнэ.
| iPhone 6 | 16GB | 64GB | 128GB | iPhone 6 Plus | 16GB | 64GB | 128GB |
|---|---|---|---|---|---|---|---|
| Үндсэн үнэ | 1,795,000 | 2,035,000 | 2,275,000 | Үндсэн үнэ | 2,035,000 | 2,275,000 | 2,515,000 |
| Хөнгөлөлттэй үндсэн үнэ | 1,595,000 | 1,835,000 | 2,075,000 | Хөнгөлөлттэй үндсэн үнэ | 1,835,000 | 2,075,000 | 2,315,000 |
| Зээлийн хөнгөлөлттэй үнэ | 1,150,000 | 1,400,000 | 1,650,000 | Зээлийн хөнгөлөлттэй үнэ | 1,400,000 | 1,650,000 | 1,900,000 |
| 18 сараар | 18 сараар | ||||||
| Урьдчилгаа төлбөр | 484,000 | 608,000 | 714,000 | Урьдчилгаа төлбөр | 608,000 | 714,000 | 820,000 |
| Сарын төлөх төлбөр | 37,000 | 44,000 | 52,000 | Сарын төлөх төлбөр | 44,000 | 52,000 | 60,000 |
| 12 сараар | 12 сараар | ||||||
| Урьдчилгаа төлбөр | 706,000 | 872,000 | 1,026,000 | Урьдчилгаа төлбөр | 872,000 | 1,026,000 | 1,180,000 |
| Сарын төлөх төлбөр | 37,000 | 44,000 | 52,000 | Сарын төлөх төлбөр | 44,000 | 52,000 | 60,000 |
Дэлхий даяар болон манай хэрэглэгчдийн хүлээлтийг хамгийн ихээр үүсгээд байсан iPhone 6, iPhone 6 plus утcыг Мобиком Корпорациас хөнгөлөлттэй үнэ болон хүүгүй зээл, давхар хөнгөлсөн үнээр худалдан авах боломжтой.

Хөнгөлөлттэй үндсэн үнийн хувьд 1 жилээс дээш хугацаанд Мобикомтой хамт байсан хэрэглэгчиддээ iPhone 6, iPhone 6 Plus гар утаснуудыг багтаамжаас нь хамааран 1,595,000 төгрөгөөс эхлүүлэн хөнгөлөлттэй үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлээд байгаа бол зээлээр худалдан авах хэрэглэгчиддээ 12 сар болон 18 сарын хугацаанд хүүгүй зээлээр ба давхар хөнгөлсөн үнээр худалдан авах нөхцөлийг санал болгож байна.
Үүний зэрэгцээ Мобиком корпорацитай 10 жилээс дээш хугацаанд хамт байсан дугаараа өөрийн нэр дээр сүүлийн 2 жил ашигласан үнэнч хэрэглэгчиддээ зориулан зөвхөн iPhone6 16GB загварын утсыг ердөө 1,450,000 төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Энэхүү онцгой урамшуулал нь 11-р сарын 14-23-ныг дуустал 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний 1000 хэрэглэгчдэд агуулахын үлдэгдэл дуустал худалдан авах боломжийг олголоо.
Мобиком Корпорациас үнийн таатай нөхцөлүүдээс гадна 1 жилийн баталгаат хугацааг хэрэглэгчиддээ олгож байгаа бөгөөд дээрх хугацаанд iPhone утасны үйлдвэрийн гэмтлийг Apple компанийн зүгээс 100% хариуцаж, цоо шинэ утсаар сольж өгөх юм.
2013 онд гэхэд баталгаат хугацааны дагуу 800 орчим хэрэглэгчийнхээ утсыг сольж өгсөн билээ.
Хэрэглэгч та Мобикомын үйлчилгээний төвүүдээр зочлон Apple-н гэрчилгээтэй сургалтын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч алтлаг, мөнгөлөг, хар саарал гэсэн 3 өнгө болон 16GB, 64Gb, 128GB багтаамжтай утаснуудаас сонголтоо хийн iPhone 6-гийн гайхамшгийг мэдрээрэй.
Мобикомын Урьдчилсан болон Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч танд тусгайлан санал болгож буй хөнгөлөлттэй үнэ болон зээлийн нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mobicom.mn, 2222 үйлчилгээний лавлах болон үйлчилгээний төвүүдээс авах боломжтой.
МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
