“Хувьцааны марафон эхэллээ. Иргэдийг хөрөнгийн зах зээлийн тогтмол хөрөнгө оруулалтад уриалж байна”

СУРТАЛЧИЛГАА
14 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
“Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбат

СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК ХХК иргэдийг хөрөнгийн зах зээлд тогтмол оролцох дадалд уриалах зорилготой “Хувьцааны марафон”-ыг эхлүүллээ.

зураг
 

Тус марафон нь 5 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт 3 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд хамтрагч компаниудын гарын бэлэгтэй уралдаан юм.

Оролцогчид @Hipay аппликейшний “Үнэт цаас” хэсгийн “Автомат арилжаа цэсээр дамжуулан “Стоклабаас санал болгож буй багцуудад хөрөнгө оруулна. Эдгээр багц нь Улаанбаатар марафон-ы гүйлтийн зайтай уялдсан нэршилтэй бөгөөд:

  • “Гэр бүлийн гүйлт”-2026.04.20-24 хооронд өдөр бүр 1,500₮,
  • “Эрүүл мэндийн гүйлт” -2026.04.27-2026.05.01 хооронд өдөр бүр 5,000₮,
  • “Спорт гүйлт” -2026.05.04-05.08 хооронд өдөр бүр 10,000₮,
  • “Хагас марафон” -2026.05.11-05.15 хооронд өдөр бүр 21,000₮,
  • “Марафон” -2026.05.18-05.22 хооронд өдөр бүр 42,000₮

гэсэн багцуудаас бүрдэж байна. Оролцогчид 5 долоо хоногийн турш дээрх бүх багцад хөрөнгө оруулснаар нийтдээ хамгийн багадаа 397,500₮ төгрөгөөр хувьцаанд хөрөнгө оруулсан байх юм.

зураг
 

Багцад Зээл, АНУ, Австрали, Япон, Европын холбооны БНСУ зэрэг улсуудаас Монголд анх удаагаа мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлсэн, цахим төлбөр тооцоо, гадаадын валютын арилжаа зэрэг үйлчилгээг хослуулан хүргэдэг финтек компани Сэндли ББСБ ХК ,

Үндэсний уламжлалт хүнсний үйлдвэрлэлээр даршилсан жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бизнесээр үйл ажиллагаа явуулдаг Газар шим үйлдвэр ХК,

Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамлын түүхий эдийг ашиглан амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Монос хүнс ХК зэрэг хамтрагч компаниудын хувьцаа багтжээ.

Шалгаруулалтыг оролцогчдын хөрөнгө оруулалт хийсэн өдрийн тоо болон нийт үнийн дүнгээр тодруулах бөгөөд өдөр бүр тогтмол, сахилга баттайгаар багцуудаа идэвхжүүлэн оролцох нь амжилтын үндэс болохыг зохион байгуулагчид онцолсон байна. Шагналыг 5-р сарын 23 -ны өдөр Улаанбаатар Марафоны үеэр гардуулна.

зураг
 

“СТОКЛАБ СЕКЬЮРИТИЗ ҮЦК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн хаанаас ч үнэт цаасны данс нээх боломжийг бүрдүүлсэн 100 хувь онлайн үйлчилгээтэй үнэт цаасны компани юм. Тус компани автомат хөрөнгө оруулалт, үнэт цаас шилжүүлэх, хүүхдийн данс нээх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох зэрэг цогц үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог байна.

Хөрөнгө оруулалт бол зорилгодоо хүрэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Иймд иргэдийг тогтмол дүнгээр урт хугацаанд хувьцаанд хөрөнгө оруулж хэвшихийг “Хувьцааны марафон 2026”-р уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.