Мобиком Корпораци iPhone 6 болон iPhone 6 Plus-ийг танилцууллаа
Хамгийн нимгэн, хамгийн том дэлгэцтэй iPhone 6, iPhone 6 Plus утасны урьдчилсан захиалгаа 11-р сарын 07-11 –ний хооронд өгөөрэй.
Өнөөдөр iPhone-ы албан ёсны борлуулагч Мобиком Корпораци дэлхий дахинд нээлтээ хийгээд удаагүй байгаа iPhone 6, iPhone 6 Plus гар утаснуудаа УИД, Тэди төв, үйлчилгээний томоохон салбаруудаараа хэрэглэгчиддээ танилцууллаа.
Аpple компани 2014 оны 9-р сарын 12-ны өдөр iPhone 6, iPhone 6 Plus утаснууддаа урьдчилсан захиалга авч, долоо хоногийн дараа буюу 9-р сарын 19-ны өдөр худалдаанд гаргаснаас хойш дээрх загварын 2 утас 24 цагийн дотор 4 сая ширхэг, эхний 3 өдрийн дараах байдлаар 10 сая ширхэг борлуулагдсан амжилтаараа Аpple-ын түүхэнд урьд хожид байгаагүй амжилт үзүүлсэн билээ.
Өнөөдөр зохион байгуулагдсан iPhone 6, iPhone 6 Plus утасны танилцуулах өдөрлөгийн 17:00 цагийн байдлаар Мобиком Корпораци 35 ширхэг iPhone 6 Plus, 84 ширхэг iPhone 6, нийт 119 утасны захиалгыг хүлээн аваад байгаа нь Apple компанийн дэлхийн амжилтыг Монголдоо давтаж байна.
iPhone 6, iPhone 6 Plus гар утасны урьдчилсан захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын 2222 дугаарт залгах буюу www.mobicom.mn сайтад зочилж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
